“Херо”-ийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Өнгөрсөн нэгдүгээр сард “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн дүрс алдагдсан талаар “Hero entertainment” студийн захирал, найруулагч Б.Баатар мэдээлэл хийж байсан. Тэрбээр Н.Энхбаярын бичлэг болон С.Зориг агсны баримтат кинонд ашиглахаар цуглуулсан сонины хайчилбар, хэргийн үед хамт байсан хүмүүсийн өгсөн ярилцлагын скайнердсан хувилбар алдагдсан талаар мэдээлж байсан юм. Эл асуудлаар “Hero entertainment” студийн уран бүтээлчид цагдаагийн байгууллага болон оюуны өмчийн газарт гомдол гаргаад байсан ч цагдаагийн газраас хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдагаийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага энэ хэрэг дээр эрүүгийн хэрэг үүсгээд холбогдох шалгалтын ажиллагааг явуулсан. Шалгалтын явцад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь тогтоогдоогүй учраас прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан” хэмээв.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ