Оросын эрдэмтэд Монголын Соёлын элч болов
2016-04-22

 

Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа тус улсын Ерөнхийлөгч В.В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ энэ сарын 20-ны өдөр өргөн барьсан. Энэ үеэр ОХУ-ын соёл, урлаг, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн салбарын нэр хүнд бүхий  А.С.Железняков, И.Р.Утямышев, Б.У.Китинов, Д.Г.Хрусталёв нарт Монголын Соёлын элчийн гэрчилгээг гардуулжээ.

 

Эдгээр Соёлын элч нар нь түүх, улс төр, монгол судлалын талаар мөн дэлхийн түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн эерэг үүргийн талаар бүтээл, ном зохиол туурвиж, Монгол Улсыг сурталчлах талаар өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа нэр хүнд бүхий хүмүүс аж.

Shuud.mn
Сонин хачин