“Анхны бүтээл”-ийн эзэд тодров
2016-04-23

Кино дэлгэцийн найруулагч, СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийг үндэслэгч Б.Бадрууганы нэрэмжит “Анхны бүтээл” наадам 7 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Наадмын “Гран При” шагналын эзнээр найруулагчийн дөрөвдүгээр ангийн оюутан н.Номинзул шалгарав.

Долоо дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд радио, телевизийн чиглэлээр суралцдаг 180 гаруй оюутан бүтээлээ ирүүлснээс гадна БНХАУ, Польш улсын оюутан залуус оролцсон юм.

Телевиз, радиогийн шилдэг бүтээл, богино хэмжээний кино, гэрэл зургийн мультимедиа, анимэйшн, компьютер графикийн төрөлд шилдгүүдийг шалгарууллаа.

Телевизийн төрөлд СУИС-ийн РТМУС-ийн зураглаачийн ангийн оюутан Б.Уранзаяа, Б.Ариунзаяа нарын бүтээл шилдгээр шалгарч, өргөмжлөл, нэг сая төгрөгийн эзэн болов.

Оюутнууд бүтээлдээ хүний амьдрал, хүсэл мөрөөдөл, тэмүүлэлд өвчин, хагацал зовлон хэрхэн нөлөөлж байгаа, түүнийг даван туулахын тулд юу хийж болох вэ гэсэн санааг тусгажээ.

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин