Маргааш ”Хунт нуур”-тай
2016-4-23

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.  Балетыг 41 дэх жилдээ 144,145 дахь удаагаа ийнхүү тоглох аж.

Алдарт зохоилч П.И.Чайковский энэхүү балетаа 1875 онд бичжээ. Улмаар гурван бүлэг дөрвөн үзэгдэлт тус балетыг анх 1877 онд Москвад тоглож байсан аж. Харин манай тайзнаа анх 1975 оны зургадугаар сарын 28-нд тоглож байсан билээ.

П.И.Чайковский Үзэсгэлэнт гүнж Одетта-ын тухай Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн “Хунт нуур” балетаа бичсэн гэдэг. Үзэсгэлэнт гүнж Одетта болон ханхүү Зигфрид хоёрын хайр сэтгэлийн тухай өгүүлэх эл бүжгэн жүжигт хорон санаат Ротбардын хун болгон хувиргасан гүнж Одеттаг гунигт бүжгээ хийж байхыг ан хийж явсан ханхүү Зигфрид хараад дурладаг. Тэр бүсгүй зөвхөн шөнийн цагаар л хүн төрхөндөө хувирдаг байж. Ингээд дурласан ханхүү хорон санаатантай тулалдаж хайртай бүсгүйгээ сулладаг.

 Эл балетыг энэ сарын 24-ны 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглоно.

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин