Ардын бүжигчид чуулна
2016-04-23

Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэсний 100 жилийн ойд зориулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолтыг Монголын бүжгийн урлагийн бүх уран бүтээлчид тоглохор болжээ.

Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа “Нарны домог” анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг тус тус зохилн байгуулаад буй юм.

Энэ удаад Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулах нь ээ. Тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж.

Ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд “Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт, “Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, “Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолт энэ сарын 29-ны 19.00 цагт “Соёлын төв өргөө”-нд болно.

 Г.Тэгшсүрэн          

Shuud.mn
Сонин хачин