Шороон шуурга шуурна
2016-04-23

 

Энэ сарын 24-28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

Маргааш баруун болон төвийн нутгаар, нөгөөдөр зарим газраар, 26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд ихэнх нутгаар, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Энэ сарын 26-наас ихэнх нутгаар дулаарна гэж мэргэжлийн байгууллагаас мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин