250 эмэгтэйг цаазалжээ
2016-04-24

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өнгөрсөн баасан гаригт Иракийн Мосул хотноо алан хядах ажиллагаа зохион байгуулсан байна.  Тэд Мосул хотын 250 эмэгтэйг олны өмнө цаазалсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэйчүүд исламын дайчидтай гэр бүл болохоос татгалзсан учир цаазалсан хэмээн тус бүлэглэлийн англи хэл дээр гаргадаг “Далиф” сэтгүүл дээр нийтэлжээ.

 

Хэт даврагчид дээрх эмэгтэйчүүдийг хулгайлан, дараа нь цаазалсан гэнэ. Амиа алдагсдын дунд насанд хүрээгүй хүүхдүүд байсан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Курдын Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Саид Мамузини “Хэт даврагчид жигшүүрт хэрэг хийсээр байна” гэж хэлсэн байна.

 

Тус бүлэглэл өнгөрсөн онд Мосул хотын төрийн байгууллагад ажилладаг байсан 238 эмэгтэйг цаазалсан билээ.

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Umhii har buusnvbdiog uagaad darj chadahgui bnaa
2016-04-24