Жулия Робертс жирэмсэн болжээ
2016-04-24

“Оскар”-ын шагналт жүжигчин Жулия Робертс 48 насандаа жирэмсэн болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жүжигчний дотны найз “Жулия жирэмсэн болсон. Тэр их жаргалтай байгаа. Одоо хоёр сартай. Тэрбээр жирэмсэн болсныхоо дараа зураг авалтад оролцохоо зогсоосон” гэж ярьжээ.

 

Энэ оны эхээр жүжигчнийг нөхөр Дэнни Модероос салахаар болсон хэмээн хэвлэлүүд мэдээлсэн билээ. Уг мэдээлэл цуурхал болохыг жүжигчин саяхан мэдэгдсэн юм.  Жулия инстаграмдаа “Бид жаргалтай байна” гэж бичжээ. Хос 11 настай Хэйзел, Финнис болон найман настай Гэнри гэх хүүтэй билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин