Жагсаал хийхийг хатуу хориглов
2016-04-25

Египетийн Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси өчигдөр ард түмэндээ хандан мэдэгдэл хийсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч мэдэгдлийнхээ эхэнд иргэдийг улсын хэмжээнд олныг хамарсан жагсаал цуглаан хийхийг хатуу хоригложээ.

 

Тэрбээр “Бид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан бүхэнтэй хатуу хандах болно. Жагсаал хийсэн бүхэн шийтгэл амсах болно. Бидний өнгөрсөн түүхэнд үлдсэн бүхий л муухай дурсамж жагсаал цуглаантай холбоотой байдаг. Египетэд эмх замбараагүй байдал үүссэн гол шалтгаан бол төрөөсөө урвасан хүмүүсийн жагсаалаас болсон. Бид хүчгүй байвал дайснууд минь бидэн рүү улам анхаарлаа хандуулах болно. Тиймээс аюулгүй байдлын төлөө жагсаал хийх, жагсаалд оролцохгүй байхыг хүсье” гэж хэлжээ.

 

2013 оны долоодугаар сард египетчүүд Ерөнхийлөгч асан Мухаммед Мурсиг төрийн эрхээс буулгахын тулд тэмцсэн билээ. Уг үйл явдлаас болж улс даяар эмх замбараагүй байдал үүсч, 2014 оны хоёрдугаар сард армийнхан засгийн эрхийг булаан авчээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ss:
МОНГОЛЧУУД ЭНЭ СУРГАМЖААС АВАХ ХЭРЭГТЭЙ.
2016-04-25