ЭЕШ-ын бүртгэл өнөөдөр дуусна

img

Хоёрдугаар сарын 15-нд Монгол хэл бичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчын бүртгэл орон даяар эхэлсэн. Энэхүү бүртгэл өнөөдөр 18.00 цагт дуусах юм.  Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлсэн.

 

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах журамд өөрчлөлт оруулж, шалгалтын хариултын хуудасны загварыг шинэчилжээ. ЭЕШ-ын засалтад олон улсад ашиглагдаж буй сүүлийн үеийн засагч машиныг энэ жилээс хэрэглэж эхлэх аж. Үүнтэй холбогдуулан шалгалтын хариултын хуудсыг бөглөхдөө балын харандаагаар бөглөхийг Боловсролын үнэлгээний төвөөс сануулж байна. Хариултын хуудасны загварыг www.eec.mn цахим хаягнаас татаж авч дадлага хийх боломжтой аж.

 

Энэ жил ЕБС-ийг 36.207 сурагч төгсөж буй. Мөн өнгөрсөн жилийн төгсөгчидтэй нийлээд 40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм байна. Харин шалгалтууд зургаадугаар сарын 15-наас эхлэн 19-нийг хүртэл үргэлжлэнэ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ