Нисгэгч гэртээ харина
2016-04-25

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр “Орост ял эдэлж буй Украины үндэсний баатар Надежда Савченко долоо хоногийн дотор Киев хотноо ирсэн байх болно” хэмээн мэдэгдсэн талаар “TASS” агентлаг дамжууллаа. Ерөнхийлөгч “Бид нисгэгчийг баатрын ёсоор хүлээн авах болно” гэж мэдэгджээ.  

 

Порошенко өнгөрөгч долоо хоногт нисгэгчийг суллах асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй утсаар ярьсан юм. Путин нисгэгчийг эргэх болон түр хугацаанд гэртээ харихыг нь зөвшөөрсөн билээ.

 

Нисгэгчийг Донецк хотноо 2014 оны зургаадугаар сарын 30-ны өдөр салан тусгаарлагчдын талд тулалдаж байхдаа Оросын “VGTRK” телевизийн сэтгүүл Игорь Корнелюк, Антон Волошин нарыг хороосон хэмээн буруутгаж, баривчилсан юм. Шүүхээс түүнийг буруутай хэмээн үзэж, 22 жилийн хорих ялаар шийтгэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин