Америкийн “www.wikihow.com” сайт өглөөний дасгалын ач тусын талаар нийтэлжээ
.
Өглөө дасгал хийхэд бие хөнгөрч, сэтгэл санаа тайвширдаг байна. Өглөөний дасгал хийдэг хүмүүсийн арьс чангарч, таргалдаггүй байна.
Оюутнууд өглөө дасгал хийгээд хичээлдээ явах хэрэгтэй. Учир нь дасгал суралцах чадварыг нэмэгдүүлдэг болохыг 2001 онд Харвардын эрдэмтэн Жонсон Томас судалгаагаар баталжээ.
Өөртөө илүү итгэлтэй болдог байна.
Дасгал таны тархины үйл ажиллагааг сайжруулж, ой тогтоолтыг нэмэгдүүлдэг байна.
Өглөөний дасгал биеийг чийрэгжүүлэхээс гадна өвчнөөс урьдчилсан сэргийлдэг.
Дархлааны системийг нэмэгдүүлдэг.
Стресс тайлж, толгойны өвдөлтийг намдаадаг байна.
Өглөөний дасгал хийх үед бүх булчин зэрэг ажилладаг учир хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |