Кейти Перри: Би дуугаараа тод өнгө гялгаруулахыг хүсдэг
2016-04-25

Дуучин Кейти Перри энэ амралтын өдөр “www.hollywoodlife.comсайтад ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Өнгөрөгч долоо хоногт бид дуучин Ханхүүгээс хагацсан. Түүний үхэл олон хүнийг уй гашууд автуулсан. Та бол тэдний нэг. Энэхүү харамсалтай мэдээлэл хэвлэлээр цацагдах үед та нийгмийн сүлжээгээр өөрийн гашуудлаа илэрхийлсэн?

 

-Тиймээ, үнэхээр харамсалтай бас аймшигтай үйл явдал болсон. Бид өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн үдэшлэгийн үеэр уулзаж, олон зүйлийн талаар ярилцсан. Ярианыхаа төгсгөлд хамтарсан уран бүтээл хийнэ хэмээн ярьсан юм. Бид их дотно байсан. Анд нөхрөөсөө хагацах амаргүй байна. Түүнийг үгүйлэхгүй байхын аргагүй.

 

-Бидний мэдэхгүй та хоёрын харилцааныхаа тухай сонирхуулаач?

 

-Би түүнд үнсүүлж байсан. Миний хувьд анхны үнсэлт биш байсан. Гэхдээ хэзээ ч мартагдашгүй тод дурсамж үлдээсэн үнсэлт байсан. Бидний харилцааг зөвхөн анд нөхрийн харилцаагаар дүгнэхийг хүсье.

 

-Та өмнө нь Майли Сайрустай хүртэл үнсэлцэж байсан?

 

-Тиймээ. Майли тоглолтынхоо үеэр намайг үнссэн. Түүнийг дөхөж ирэхэд би их гайхаж байсан ч үнсэх вий дээ хэмээн болгоомжилж байсан. Даанч оройтсон байсан.

 

-Майлитай үнсэлцсэний дараа таныг хаягдсан гэдэг. Энэ үнэн үү. Найз бүсгүйгээ өөр эртэй бус эмэгтэй хүнтэй үнсэлцэж байхыг харах тийм ч таатай биш л байх.

 

-Энэ бүхэн өнгөрсөн шүү дээ. Заавал сэргээн ярих шаардлагагүй гэж бодож байсан. Мэдээж хэрэг алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Би ч гэсэн алдаа гаргаж явсан. Энэ бүхнийг дурсан санаад байхаар сэтгэлээр унаад байдаг юм. Тиймээс  аль болох бодохгүйг хичээдэг.

 

 

-Сүүлийн үед та уран бүтээл хийхээсээ илүү хувийн амьдралдаа анхаарлаа хандуулж байгаа. Шинэхэн дурлалынхаа тухай сонирхуулаач?

 

-Би жаргалтай байна.

 

-Жүжигчин Орланда Блум та хоёр эртний андууд. Харин одоо дурлалт хосууд болсон. Та хоёрын харилцаа нэгэнт ил болсон. Тун удахгүй хуримын зар түгэж магадгүй хэмээн хэвлэлүүд таамаглаж байна.

 

-Хэвлэлийнхэн зөвхөн таамаглаж л чаддаг. Тиймээс илүү тайлбар хэрэггүй байх. Бид нэг нэгнээ таньдаг болоод 10 гаруй жил болж байна. Анх энэ залууг “Бөгжний эзэн” киноноос л харж байлаа.

 

-Та найз залуудаа хайртай юу?

 

-Хайргүй хүнийхээ хажууд байна гэж үү.

 

-Та хоёр хүүхэд эсвэл хуримын тухай ярилцаж үзсэн үү. Та “хувийн амьдралаа шат ахиулмаар байна” хэмээн өмнө нь ярьж байсан.

 

-Үгүй дээ. Дөнгөж эхлэл дээрээ байгаа хүмүүсийг гүнзгийрүүлэн бодох хэрэггүй.

 

-Та хоёр жилийн өмнө “Архирах”, “Хар морь” дуугаа гаргасан. Энэ хоёр уран бүтээлийг ойролцоогоор 1.3 тэрбум хүн сонссон. Таны дуу амжилтад хүрдэг гол шалтгаан?

 

-Сайн мэдэхгүй юм. Би хүмүүст таалагдах уран бүтээл хийхийг хүсдэг. Тиймээс хамтран ажиллаж буй хүмүүстээ өндөр шаардлага тавьдаг. Би шаардлага тавьсныхаа хэрээр өөрийгөө боловсруулдаг. Мэдээж хамтын ажиллагааны үр дүнгээр сайн уран бүтээл гардаг. Ямар ч өнгөгүй ертөнцийн тухай дуулахыг хүсдэггүй. Би дуугаараа тод өнгө гялгаруулахыг хүсдэг. Тод бүхэн хүний уй гашуу, уйтгар гунигийг мартуулдаг. Хүмүүс миний уран бүтээлийг зөвхөн өсвөр насны хүүхдүүдэд зориулагддаг хэмээн андуурдаг. Харин ч би эсрэгээрээ насанд хүргэгчдэд зориулан дуугаа гаргадаг. Миний дууг сонсоод 3-4 минут ч гэсэн саарал, хар өнгийг харахгүй гэрэл гэгээг харж болно.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Za, tegeed suuldee buur shine ug zohiodog bolj..mongol helnii aldaanuud chini suuldee hundreh shatandaa orood ehellee
2016-04-25
Зочин:
Гялгар уул нь цасанд дарагдаад хар саарал өнгө нь харагдахгүй болцонтой адил дуунаас нь гэрэл гэгээ цацарч 3-4 минут хараагүй болно гэсэн үг
2016-04-25
Зочин:
гялгаруулна гэж одоо хаанахийн үг вэ
2016-04-25
Зочин:
Гялгар уул нь цасанд дарагдаад хар саарал өнгө нь харагдахгүй болцонтой адил дуунаас нь гэрэл гэгээ цацарч 3-4 минут хараагүй болно гэсэн үг