АН-ын бүлэг мэдээлэл хийхгүй

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцжээ. Тус бүлэг цэцийн дүгнэлтийн талаар байр сууриа нэгтгээгүй байгаа бололтой, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийхгүй гэв.
Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа намын жагсаалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн, сонгуулийн хууль дахь энэ тухай заалтыг түдгэлзүүлсэн юм. УИХ дахь МАН-ын бүлэг цэцийн дүгнэлтийг хүлээж авахаа дөнгөж сая мэдээлсэн. Харин АН-ын бүлгийн шийдвэр одоогоор тодорхойгүй байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ