Бруклин найз охинтой болжээ
2016-04-25

Хөлбөмбөгчин Бекхэм, загвар зохион бүтээгч Викториа нарын том хүү Бруклин Бекхэм найз охинтой болсон талаар  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бруклин холливуудын залуу жүжигчин Холя Морецтой үерхэх болжээ. Тэднийг өнгөрсөн оноос хэвлэлүүд холбон бичдэг байсан юм. Хос өчигдөр Лондонгийн диснейлэндээр зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд сэтгүүлчдийг үл тоон гар гараасаа барилцан, зугаалсан байна.

 

Бруклин инстаграмдаа найз охинтойгоо авахуулсан зургаа нийтлээд “Биднийг тайван орхи” гэж бичжээ. Бекхэмийн хэвлэлийн төлөөлөгч “Бруклин жаргалтай байгаа. Тэдний харилцааг Бекхэм хүлээн зөвшөөрсөн. Тэдний хувийн амьдралыг хүндэтгэхийг хүсч байна” гэж хэлжээ.

 

Бруклин өмнө нь Сонни Бен Амар гэх модель бүсгүйтэй болзож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин