5.3 тэрбумаар ”боссон” Нарийны гүүр нуржээ

Увс аймгийн Нарийны голын гүүр нуржээ. Тус гүүрийг 5.3 тэрбум төгрөгөөр “НБК” компани 2011 онд барьж байгуулжээ.
Сүүлийн жилүүдэд Увс аймагт хоёр гүүр баригджээ. Тэрний нэг нь Нарийны голын гүүр аж. Анх тус гүүрийг “Мөнхжим” гэх компани 2.7 тэрбум төгрөгөөр барьж, 2008 онд ашиглалтад өгөхөөр болжээ. Харин тус компани 2008-2009 онд 514 сая төгрөгөөр 191 шонг нь цутгахаас өөрийг хийгээгүй аж. Тиймээс гэрээг цуцалж, 2011 онд дахин тендер зарласан байна. Тендерт “НБК” компани ялж, 5.3 тэрбум төгрөгөөр Нарийны голын гүүрийг барьсан ч өнөөдөр нурж, ийм байдалтай болжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ