Завханд 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барина

Завхан аймгийн төв Улиастай хотод 35 мегаваттын цахилгаан, дулааны станц барина. Уг ажлыг Завхан аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, “Цэцэнс майнинг энд энержи” компани, БНХАУ-ын “Энержи инженеринг корпораци” хамтран бүтээн байгуулахаар гэрээ байгууллаа.
Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр нэгээр нэмэгдэх тус станцыг төр хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах аж. Тус станц ашиглалтад орсноор улиастайчууд дулааны нэгдсэн шугам сүлжээнд холбогдохоос гадна орон нутагт 2500 орчим ажлын байр шинээр бий болно гэж тооцжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ