Үндэсний бичиг үсгийн баяр 29-нд эхэлнэ
2016-04-25

 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” арга хэмжээ энэ сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ны хооронд болно. Тус арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм. 

 

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээний нээлт энэ сарын 29-ний 11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин