Пакистан улсад чихрээс болж 23 хүн амиа алдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Амиа алдагсад бүгд ил задгай зарж байсан чихэр худалдан авсан болохыг тогтоожээ. Хохирогчдын худалдан авсан чихэр нь хугацаа дууссанаас гадна зориулалтын бус газар хадгалдаг байсан хэмээн Пакистаны Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Амиа алдагсдын тоо нэмэгдэх магадлалтай байгаа бөгөөд 145 хүн чихрийн хордлогоор эмнэлэгт хүргэгдэн иржээ. Хамгийн анхны хэрэг өнгөрөгч долоо хоногт Пунжаб мужид гарчээ. Тус мужийн иргэн 14 настай хүү төрсөн өдрөө тэмдэглэхээр их хэмжээний чихэр худалдан авсан байна. Төрсөн өдөрт уригдсан 77 хүний таван нь нас баржээ. Цагдаагийнхан хортой чихэр зарсан дэлгүүрийн эзэд болон хоёр худалдагчийг баривчилсан байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |