Орос Монголын хамтарсан тоглолт болно
2016-04-26

ОХУ-ын Элчин Сайдын Яам, “Меценат сан”-ийн санаачилгаар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны  95 жил, Аугаа их ялалтын 71 жилийн ойн  хүрээнд “Великая Победа” баярын тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тоглолтод ОХУ, Монголын шилдэг нийт 180 гаруй уран бүтээлч оролцоно.

 

Тоглолтын ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн Дуурь Бүжгийн Эрмдийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын Гавьяат жүжигчин А.П Чепурной ажиллаж байна. Тоглолтод Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг, эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй  “Катюша”, “Синий платочек”, “Смуглянка”,   “Темная ночь”, “Севастопольский вальс”, аугаа их ялалтын сүлд дуу болсон “День Победы” дуу эгшиглэх аж.  

 

Дашрамд дурдахад, Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан. Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэж байсан түүхтэй.

 

Орос-Монголын уран бүтээлчдийн хамтарсан эл тоглолт ирэх сарын 9-нд  “Corporate” зочид буудлын “Convention” концертын танхимд  болно.

 

Г.Тэгшсүрэн 

Shuud.mn
Сонин хачин
lodoi:
Tuuhee buu mart!!!
2016-04-26
Onigoo:
Onigoo
2016-04-26