Пхеньяны саналыг хүлээн авахаас татгалзжээ
2016-04-26

Хойд Солонгос улс энэ амралтын өдөр “Хэрвээ АНУ болон Өмнөд Солонгос улс уламжлал болгон зохион байгуулдаг цэргийн сургуулилтаа зогсоовол цөмийн туршилтаа зогсоох болно” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн сайд Ри Су Ён мэдэгдсэн юм. Тус улс ирэх сарын эхээр тав дахь цөмийн туршилт хийнэ хэмээн олон улсад мэдэгдээд байгаа.

 

Уг саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн авахаас татгалзсан талаар “CNN” агентлаг мэдээллээ. Германд төрийн айлчлал хийж буй Обама “Бид Пхенъяны саналыг хүлээн авахгүй. Тэд цөмийн хөтөлбөрөө бүрэн царцаасан цагт уг хамтарсан сургуулилт зогсох болно” гэж мэдэгджээ.

 

Пхенъян хоёр өдрийн өмнө шумбагчаас пуужин харвасан билээ. Обама “Хойдууд санал тавиад л пуужин харвасан. Тэд амласнаа зөрчиж магадгүй хэмээн болгоомжилж байна” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин