ҮХЦ хоёр нүүртэй шийдвэр гаргасан уу
2016-04-26

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ.  Намын жагсаалтаар сонгогдох нь  зөрчсөн гэж Цэц  дүгнэсэн юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлсэн юм.

 

Эмэгтэйчүүдийн төлөөлийн үүд хаагдаж байна

 

УИХ-ын гишүүн М.Батчимэг:

 

-Надад их олон эргэлзээ үлдэж байгаа. Хамгийн нэгдүгээрт ҮХЦ 2012 онд гулсах асуудлаар дүгнэлт гаргасан гэж байна. Мөн өнөөдрийн яригдаж буй шууд гэдэг асуудлаар маргаан үүсгэсэн боловч энэ асуудлаар маргаан үүсгэхгүй гээд ҮХЦ асуудлыг хэлэлцэхээс татгалзсан юм байдаг гэж хүмүүс ярьж байна.  Цэц үнэхээр хоёр нүүртэй шийдвэр гаргасан уу гэдэг дээр би эргэлзээтэй үлдэж байна.

 

Хоёрдугаарт, цэцийн дүгнэлтэд би их гайхаж байна. Өнөөдөр дэлхий нийтийн чиг хандлага хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байгаа юм билээ. Олон улсын сонгуулийн тогтолцоог судалдаг олон улсын судалгааны байгууллага байдаг. Тэр байгууллагын гаргасан судалгаагаар 79 ардчилсан орныг судалж үзэхэд 52 нь цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоотой, 20 орон манайх шиг холимог, үлдсэн нь мажоритари  байна.  Яагаад хувь тэнцүүлсэн тогтолцоо руу яваад байна гэхээр нийгэм олон ургальч болж байгаа. Олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явж байгаа нь хүн төрөлхтөний дэвшил юм. Намын нэрийн ард нуугддаг гэдэг тогтолцоог засах боломж бий шүү дээ.

 

Иргэдийнхээ дуу хоолойг төрийн эрх барих дээд байгууллагадаа тэнцвэртэйгээр оруулдаг тогтолцоог Үндсэн хуулийн бус гээд зарлачихаж байгаа нь туйлын харамсалтай санагдаж байна. Ийм шийдвэр гарснаар гадаадад байгаа Монгол Улсын иргэд саналаа өгөх боломж хумигдаж байна. Хүн амын 51 хувийг төлөөлж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл цаашдаа улс төрийн тэгш бус орчинд орж ирэх үүд хаалга нь улам бүр хаагдаж байна. Их хурал ийм болчихсон нөхцөлд бид орон нутаг дахь эмэгтэйчүүдийнхээ төлөөллийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллахаас өөр ямар ч сонголтгүй боллоо.  Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-д хамгийн олон буюу 11 эмэгтэй гишүүн ажилласан. Аль ч дөрвөн жилд байснаас хамаагүй олон цэцэрлэг, сургууль баригдсан. 2000 оны эхэн үеэс хойш дарагдсан байсан Хүүхэд, Гэр бүлийн, Ахмад настны, Эмнэлэгийн, Боловсролын хуулиуд эмэгтэй гишүүдийн оролцоотойгоор салхи орж шийдэгдсэн. Эдийн засгийн өсөлтийг иргэддээ наая гэж бодож байгаа бол эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх үүд хаалгыг нээх ёстой.

 

Нам нь сонгодог байж болохгүй

 

УИХ-ын гишүүн Л.Цог:

 

-Би жагсаалтаар орж ирсэн гишүүн л дээ. Үндсэн хуулиа нэг мөр ингэж ойлгохгүй бол нийгмийн амьдрал хүндэрч байна.  Бидний баталсан 1992 оны Үндсэн хуульд яах аргагүй УИХ-ын 76 гишүүнийг шууд сонгоно гэсэн заалт бий. Буруу ч бай зөв ч бай баталсан л бол хүчингүй болтол нь дагаж мөрдөх хууль зүйн ойлголт бий.

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг ард түмнээ сонссон хэлбэр гэж бодож байна. Заримыг нь бид сонгодог, нөгөө хэсгийг нь нам нь өөрөө сонгодог байж болохгүй гэсэн бодолтой хүмүүс бий. Үүнд хариу өгсөн гэж бодож байна.

 

ҮХЦ нэг асуудлыг хоёр удаа дүгнэж болохгүй

 

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:

 

-2012 оны Сонгуулийн хуулийг батлахад  ҮХЦ 5 дугаар  сард маргаан үүсгэсэн. Нэгдүгээрт нь тойрогт нэр дэвшээд ялаагүй ч гэсэн намын  жагсаалтад  гулсан орох асуудал. Нөгөөдөх нь 28 гишүүн намын жагсаалтаар сонгогдох асуудалд ҮХЦ маргаан үүсгэсэн. ҮХЦ тэр үед эцэслэн шийдвэрлэсэн. Шүүх нэг асуудлыг хоёр удаа хэлэлцэж, хоёр удаа эцэслэн шийдвэрлэдэггүй. Үндсэн хуулийн цэц асуулгыг авч үзээд өөрийнхөө үндэслэл дүгнэлтдээ  хуульд  харшилсан эсэхийг хувиршгүй гаргах ёстой.ҮХЦ яагаад нэг асуудал дээр хоёр удаа хэлэлцэж байна вэ. Маргаан үүсгэсэн иргэдэд тэдэн онд хэлэлцсэн, одоо хэлэлцэх үндэсгүй гэж хэлэх ёстой. УИХ, хууль тогтоогчид тоглоом болоод яваад байна. Сонгуулийн систем, хэлбэрээр нь асуудлыг ярьж болохгүй.

 

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүд байр сууриа хэлж, санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахыг дэмжсэн юм.

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tsaasan deer xen ch gor bichne l dee, an -g uy ch xiigeegui gene uu,, yaj ingej ygyisgej xarluulj chadaj bna aa, chamaig yum xiij baixad uy ch xiigeegui gevel goe baix uu
2016-04-26
Зочин:
28-g xasax xeregtei,, shildeg 48 baixad bolno,, tertee tergui uy ch xiideggui zugeer shuumjileed xiij baigaa xunee muug ni uzeed suudag xumuus zondoo, 76 ix bna shuu shuu dee, mon xaldashgui erx gedegiig xasaachee
2016-04-26
Зочин:
цэц МАН АН 2 хахуул авсан бх энхбаярын мөрийн хөтөлбөр үнэхээр таалагдсан АН МАН 4 жил төр барихад хийсэн зүйл гарын 10 хуруунд ч багтахгүй
2016-04-26
Зочин:
tsaasan deer xen ch gor bichne l dee, an -g uy ch xiigeegui gene uu,, yaj ingej ygyisgej xarluulj chadaj bna aa, chamaig yum xiij baixad uy ch xiigeegui gevel goe baix uu
Зочин:
holimog 2 yanj baidgiig buu mart
2016-04-26