Цалин нэмэхийг шаардаж, жагсана
2016-04-26

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавдугаар сарын 1-нд орон нутаг, дүүргүүдийн Үйлдвэрчний эвлэлүүд нэгдэн жагсаал зохион байгуулах болсон тухай мэдээлэл хийлээ.

 

 

Жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдрөөр олон улсын үйлдвэрчний эвлэлүүд хөдөлмөр эрхлэх хүрээнд тулгамдсан асуудлыг Засгийн газар, Ажил олгогч нарт хүргэж, эв санааны нэгдлээ илэрхийлдэг байна. Манай улсын ҮЭ-ийн холбоод ч Олон Улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн эл өдрийг ажил хэрэгчээр тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Тэд тавдугаар сарын 1-нд “Чингисийн талбай” дээр жагсаал зохион байгуулах аж. Ингэхдээ цалин нэмэгдүүлэх тухай УИХ-ын 108 дугаар тогтоолыг хэрэгжилтийг Засгийн газраас шаардах юм байна. Түүнчлэн хөдөлмөрлөх эрх, ажлын байрны баталгааг хангуулах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг төлөвшүүлэх хүрээнд тулгарч буй олон асуудлаар иргэд хөдөлмөрчдийн дуу хоолойг Төр, Засагт хүргэх аж.

 

Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 20 конвенцид Монгол Улс нэгдсэн байдаг. Гэвч Эвлэлдэн нэгдэх эрх, хамтын гэрээ хэлэлцээр байгуулах эрхийн тухай 87, 98 дугаар конвенцийн хэрэгжилт хангалтгүй  байна. Үүнээс шалтгаалан олон мянган хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрлөх эрх давхар зөрчигдөж байгаа юм. Өнөөдөр ажлын байрны баталгаа алдагдаж байна. Ажилтай иргэн ядуурлын түвшинд байна. Харин ажилгүй болвол нэн ядуу болох түвшинд хүрнэ. Иймд МҮЭ-үүд “Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийн хэрэгжилтийг хангуулах хугацаагүй компанит ажил” эхлүүлснээ зарлаж байна. Компанит ажлын хүрээнд бүх орон нутаг, нийслэл, дүүргүүдийн ҮЭ-үүд нэгдэн , дуу хоолойгоо нийлүүлж, тодорхой ажлыг өрнүүлэх болно. Түүний эхлэл нь тавдугаар сарын 1-ний өдрийн жагсаал” хэмээв.

 

Жагсаалын үеэр нэг цэгийн явуулын сурталчилгааны баг ажилд зуучлах, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, гарын авлага, мэдээ мэдээллэр хангах аж. Мөн хууль зүйн үнэгүй үйлчилгээ үзүүлэх юм байна. 

 

Г.Тэгшсүрэн  

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэмжиж байна. Цалин тэтгэвэр нэмэхгүй бол ажил хаях хэрэгтэй.
2016-05-01
nemeh:
erthen shaardahgui yasan youm be tatvar avchaad duugui l bfag sh de ene uildverchin
2016-04-26
хотын иргэн:
цалингаа жаахан ч гэсэн нэмбэл энэ олон цалинтай ядуучууд бага ч гэсэн баярлана даа...хөөрхий.
2016-04-26