Крис Пол бэртэл авлаа

Лос Анжелес Клипперс Портланд Трэйл Блэйзерс багуудын плей-оффын цувралын 4 дахь тоглолтын 3 үед Клипперс багийн холбогч, Крис Пол баруун гараа гэмтээж тоглолтын орхисон байна. Лос-Анжелес Клипперсчүүдийн маш харамсалтай мэдээг хүлээн авлаа. Багийн эмч Полын гэмтлийг Рентгенд харуулсан бөгөөд баруун гарын гуравдахь савхан яс хугарсан байна гэж мэдэгджээ.
Тус тоглолтонд Портланд Трэйл Блэйзерсчүүд 98-84 хожиж цувралыг 2:2 болголоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ