Шатахууны үнэ 10-250 төгрөгөөр буурчээ

ШӨХТГ-аас шатахууны жижиглэнгийн үнийг 50-100 төгрөгөөр буулгах боломжтой хэмээн үзэж, импортлогчдод хандаад байсан юм. Энэ дагуу энэ сарын эхэнд “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнийг 80-120 төгрөгөөр бууруулсан юм.
Мөн томоохон импортлогчид ШӨХТГ-ын саналыг хүлээн авч, шатахууны үнээ бууруулжээ. Тухайлбал, “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн үнийг 10-250 төгрөгөөр буулгасан байна. Тус компаниуд баруун бүсэд 150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны үнээ буулгажээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ