АСЕМ: Автомашинд байршуулах логог баталлаа
2016-04-26

 

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 24 дүгээр хуралдаан боллоо.

 

Хуралдааны эхэнд Ази, Европын Парламентын түншлэлийн есдүгээр уулзалтын дүнгийн талаар Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ. 4 дүгээр сарын 21-22-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан тус уулзалтад 32 орны 160 гаруй төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий сайд болон Улсын Их Хурлын гишүүд хоёр талын 41 уулзалт хийж, энэ үеэрээ харилцаа, хамтын ажиллагааны 300 гаруй асуудлыг ярилцсан гэлээ.

 

Мэдээллийн дараа уулзалтаас анхаарах болон сайжруулах асуудлуудын талаар хэлэлцсэн юм. Цаашид ёслол, хамгаалалтын чиглэлийн зарим асуудлыг анхаарах шаардлагатай талаар ярилцаж, холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өглөө.

 

АСЕМ-ын 20 жилийн ойг тэмдэглэх нь зүйтэй гэж тогтож, дээд түвшний төлөөлөгчдийн цуваанд явах автомашинд байршуулах лого-г баталлаа. Мөн Монголын Телевизүүдийн холбооны хүсэлттэй танилцав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Yamar tom ajil vee? LOGO belen. Hund ajliin ard garchee
2016-04-26
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-04-26