АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлж байна
2016-04-26

АСЕМ-ын Байр зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хамтран зохион байгуулж буй АСЕМ-ын түнш зочид буудлуудын менежерүүдийг мэргэшүүлэх сургалт өнөөдөр “Блю скай” зочид буудалд эхэллээ.

 

Уг сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён нар оролцов.

 

Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга,  АСЕМ-ын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “АСЕМ-ын Дээд түвшний хурлыг амжилттай зохион байгуулах гол хүчин зүйл нь зочлох үйлчилгээний чанар юм. Тиймээс АСЕМ-ын Бэлтгэл ажлын албанаас түнш зочид буудлуудын үйлчилгээний чанарт ихээхэн анхаарч шат дараалалтай олон сургалт зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд олон улсын хурал зохион байгуулахад Монголын зочид буудлуудын чадавхийг бэхжүүлэх зорилготой энэхүү сургалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Уг сургалт нь зөвхөн АСЕМ-ын түнш зочид буудлуудын чадавхийг бэхжүүлэхэд чиглэхээс гадна Монголын аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.

 

Энэ удаагийн сургалтад АСЕМ-ын түнш зочид буудлуудын 150 гаруй менежер хамрагдаж, олон улсын хурал зохион байгуулах арга зүй, өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдөд үйлчлэх зохион байгуулалтад суралцаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх аж.

 

Сургалтыг БНСУ-ын зочлох үйлчилгээний мэргэшсэн 5 багш удирдан явуулж байгаа бөгөөд сургалт энэ дөрөвдүгээр сарын 29 хүртэл үргэлжилнэ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
mongo ideh suulin bolomj
2016-04-27
Зочин:
Хайран монго. Ийм хумууст хэлэх ч уг алга. Одоо бушуухан зайлаад тэр Хятад руугаа тонилоосой муусайн эрлийзууд
2016-04-27