Уул уурхайн салбарт хамтрах санамж бичиг байгууллаа
2016-04-27

 

Ашигт малтмалын газар БНУУ-ын Худалдааны төлөөлөгчийн газартай хамтран ажиллах Санамж бичиг байгуулав. Санамж бичигт АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа, БНУУ-ын Худалдааны төлөөлөгчийн газрын ерөнхий захирал Р.Шандор нар гарын үсэг зурлаа. Хоёр байгууллага Монголын уул уурхайн салбарт төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм байна.

 

 

Мөн санамж бичгийн хүрээнд уул уурхай, геологи, геодезийн судалгааны тоног төхөөрөмж, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хамтарсан уул уурхайн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тэдгээрийг санхүүжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах аж.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
usnii haiguul hiij chadahgui bol egiing goloo ashiglaj nuur
2016-04-27