Риод зодоглох жудочдыг өнөөдөр зарлана
2016-04-27


Монголын жүдо бөхийн холбоо өнөөдөр буюу 2016 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр 16:00 цагаас “РИО-2016” олимпийн наадамд оролцох шигшээ багаа олон нийтэд албан ёсоор заралахаар боллоо.


Монголчуудын хувьд эрэгтэй +100, эмэгтэй +78, -78 кг жингүүдээс бусад жинд 1-3 тамирчин эрх аваад байгаа бөгөөд Риогийн олимпийн наадамд нэг жинд нэг улсаас зөвхөн нэг л тамирчин зодоглох ёстой. Иймд жудо бөхийн холбооны удирдлагуудын хувьд эрх авсан тамирчдаас хэнийг явуулах вэ гэдэг шийдвэр ихээхэн анхаарал татсан асуудал болоод байна.

Shuud.mn
Сонин хачин