Шатахууны 51 хоногийн нөөцтэй байна
2016-04-27

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 51 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 53, Аи-92 автобензин 62, дизелийн түлш 52, ТС-1 37 хоногийн нөөцтэй байна.

 

Шатахууны нөөц хэвийн байгаагийн зэрэгцээ үнэ нь ч тодорхой хэмжээгээр буурсан. Энэ сарын эхээр “Монсуль” ХХК, “Петрожамп” ХХК, “Тэс петролиум” зэрэг компаниуд шатахууны үнээг 80-120 төгрөгөөр бууруулсан. Мөн саяхнаас “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” компаниуд орон нутагт шатахууны жижиглэнгийн үнийг 10-250 төгрөгөөр буулгасан байна. Тус компаниуд баруун бүсэд 150-250, хангайн бүсэд 30-160, төвийн бүсэд 10-50 төгрөгөөр шатахууны үнээ буулгаад буй юм. 

Shuud.mn
Сонин хачин
zzz:
Archaagui umnuud neftiin yne navs unaad baihad noozolj avah ni yasan um, haana baigaa um ter hamag business gartaa avchihaad ter mongo chin yasan um
2016-04-27
Дорж:
1990 оны үед 1-5 хоногийн нөөцтэй байдаг байлаа. Одоо ч мундаг болжээ. Гэхдээ үүнийг нэг их ил хэлээд байх тоо биш баймаар юм. Энэ улсад нууц гэж юм байна уу?
2016-04-27