Үсээ ургуулах хялбар аргаас
2016-04-27

Америкийн “www.wikihow.com” сайт хурдан хугацаанд үсээ ургуулах аргаас нийтэлжээ.

 

Өдөрт 6-8 аяга ус уу. Ус үс болон арьсыг чигшүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлдөг.

 

Шампунь болон ангижруулагч нарыг хослуулан хэрэглэ. Ангижруулагч таны үсийг зөөлрүүлэхээс гадна үсний ургалтад сайнаар нөлөөлөх болно. Хамгийн гол нь ангижруулагчаар үсээ угааснхыаа дараа хүйтэн усаар үсээ зайлаарай. 10 хоног энэхүү аргыг хэрэглэсэн бүсгүйн үс 2-3 см-ээр ургасан байна.

 

Хэдхэн өдрийн дотор урт үстэй болмоор байвал салон ороод үс залгуулаарай.

 

Өндөгний цагааныг ялган авч, сайтар хутгаад үсэндээ түрх. 10 минут массаж хийснийхээ дараа үсээ угаа. Долоо хоногт нэг удаа өндөгний маск хэрэглэхэд долоо хоногийн дараа таны үс 10 см хүртэл ургах болно.

 

Үсээ ургуулахыг хүсч буй бол битгий задгай тавь. Үсээ дээшээ шуух эсвэл боох хэрэгтэй. Үсээ угаасны дараа үсээ шууд шуувал таны үс хэдхэн өдрийн дотор ургана. Мөн ус унахгүй.

 

Урт эрүүл үстэй болохыг хүсч буй бол 14 хоногт нэг удаа үснийхээ үзүүрээс бага зэрэг тайраарай. Зөвхөн эрүүл ус ургадаг гэдгийг санаарай.

 

Үсээ угаасан эсвэл угаахаасаа өмнө үсэндээ массаж хий. Хуйхаа эрүүл байлгаснаар таны үс хурдан ургана.

 

Эрүүл урт үстэй болохыг хүсч байгаа бол индүү болон сэнс хэрэглэхээс зайлсхийгээрэй. Индүү, сэнс таны үсийг гэмтээнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Саруул:
Маш их таалагдлаа...
2023-06-22
Үсийг 2-3 сарын хооронд ургуулах арга:
Ийм төрлийн мэдээ бну
2022-06-15