3.3 сая тонн нүүрс экспортолжээ
2016-04-27

Уул уурхайн салбарын статистик мэдээлэл гарчээ. Энэ оны эхний гурван сарын байдлаар 5.2 сая тонн нүүрс, 1.8 тн алт, 305.2 мянган тонн газрын тос олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 37.3 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 379.9 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 133.9 мянган тонн, цайрын баяжмал 21.8 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.

 

Мөн энэ хугацаанд 412.8 мянган тонн зэсийн баяжмал, 991.7 мянган тонн төмрийн хүдрийн, 2.9 тонн алт, 3.3 сая тонн нүүрс, 303.0 мянган тонн газрын тос экспортолжээ. 

 

Ингэснээр Ашигт малтмалын газар 7.4 тэрбум төгрөг, Газрын тосны газар 27.0 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж, Уул уурхайн сайдын багцын орлогоор 34.4 тэрбум төгрөг болжээ. 

Shuud.mn
Сонин хачин