Хэт даврагчдын мөнгөний агуулахыг устгажээ
2016-04-27

АНУ-ын тусгай хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулах үеэрээ Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн мөнгөний агуулахыг устгасан талаар Пентагон мэдээлжээ.

 

“Уг агуулахад ойролцоогоор 800 сая ам.доллар байсан” хэмээн Пентагоны төлөөлөгч Петр Герстон “AFP” агентлагт ярьсан аж.  Хэт даврагчид өнгөрсөн онд хүний наймаа болон нефтийн борлуулалтаас дээрх мөнгийг олсон байна.

 

Пентагоны хэвлэлийн алба “Энэхүү агуулах хэт даврагчдын хамгийн их мөнгө хадгалсан газар байсан. Тэд агуулахад хадгалж байсан мөнгөөрөө шинээр элсүүлсэн гишүүдээ цалинжуулахаас гадна зэвсэг худалдан авдаг байсан. Одоо тэд санхүүгийн эх үүсвэргүй болсон учир дайчдынх нь тоо эрс буурах болно” гэж мэдэгджээ.

 

Олон улсын цэргийн эвсэл өнгөрсөн оны сүүлээр Мосул хотноо байрлах тус бүлэглэлийн мөнгөний агуулахыг устгасан юм. Агуулахад зэвсгийн наймаанаас олсон нэг сая ам.доллар байсан хэмээн гэрч мэдээлжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин