Агилераг эргүү амьтан гэжээ
2016-04-27

Дуучин Кристина Агилера болон “Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван нар “The Voice” шоуны үеэр маргалдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд шоуны оролцогчоос болж муудалцсан аж. Энэ үеэр Агилераг “Эргүү амьтан” хэмээн Адам хэлжээ.

 

Уг шоу телевизээр цацагдах үед маргалдсан хэсгийг хассан байна. Харамсалтай нь дуучдын хэрхэн хэрэлдэж буй бичлэг интернэтэд байршжээ. Энэ тухай Агилера “Хамтрагчдын дунд иймэрхүү асуудал байна. Та бүхэн биднийг зөвөөр ойлгоорой” гэсэн бол Адам “Гайхалтай бүсгүйг хараасандаа харамсч байна” гэж жиргэсэн байна.

 

“The Voice”-ийн зохион байгуулагчид хассан дүрс интернэт байршсан хэргийн шалгаж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
tsomo:
Minii durtai duuching yagd adam tegj helsiin boloo christina bhgui bol voice utgagui sanagddaggiin
2016-04-27