Нууц ажиллагааг шүүхийн зөвшөөрөлтэй явуулна
2016-04-27

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай шинэчилсэн найруулгын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явж байгаа юм. Хойшлуулшгүй мөрдөх ажиллагаа явуулах үед Шүүхийн зөвшөөрөлгүйгээр тагнаж, чагнаж болно гэх саналыг гишүүн Н.Энхболд тодруулан юм.  Тэрбээр

 

-Мөрдөгч Шүүхийн зөвшөөрөлгүй утас чагнаж болно гэж заасан байна. Тэгвэл энэ хуулийг батлах хэрэг байна уу. Зайлшгүй тохиолдолд гэсэн байна. Хаасан заалт нь хаана байна. Хариултыг нь харж байж оруулахгүйбол

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Хойшлуулшгүй ажиллагаа гэдэг дээр тодорхой байгаа. Харин мөрдөн шалгах үед Шүүхийн зөвшөөрөлтэй явуулна. Энэ ажиллагаануудыг хааж өг гэж тусгайлан заасан байгаа.

 

Хуульзүйн сайд  Д.Дорлигжав:

-Нууцаар мөрдөн шалгах ажиллагаа зөвшөөрөлтэй явуулна.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Хойшлуулшгүй ажиллагаа гэхэд хүн рүү дайрсан этгээдийг цагдаа баривчлах ажиллагаа. Прокурор хэрэгсэхгүй болгоно гэсэн заалтыг болих хэрэгтэй. Шүүхээр эцэслэсэн заалтад прокурор сэргэж хэрэггүй. Хүнийг шууд баривчилдаг бүдүүлэг үеэсээ салъя. Прокурор шүүгч гээд нэрлэчих эсвэл. Мөрдөн шалгах гэдэг нь төгс ажиллагаа гэж ойлгож байгаа.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Өмгөөллийн үйл ажиллагаа шүүхэд байна. Өмгөөлөгч шүүх хуралдаанд бүрэн дүүрэн оролцоно.  Мөрдөн шалгах нууц ажиллагааг зөвхөн шүүхийн зөвшөөрөлтэй явуулна. Үүнийг бид хатуу тусгаж өгсөн.

 

Ийнхүү асуулт тавьж, хариулт авсны дараагаар энэ саналыг хойшлуулахаар болов. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин