Улаанбурханы судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв
2016-04-27

 

ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У-тай Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа нь  өнөөдөр уулзлаа. Уулзалтаар  С.Ламбаа дарга өнөөдрийн байдлаар улаанбурхны өвчлөл 30 хувиар буурч байгаа ч хүндрэл их, эндэгдэл буурахгүй байна.  Шаардлагатай бүх эмчилгээг үзүүлсээр байхад, вирус нь үхэлд хүргэж  эдгэрэлт удаан байгаа нь анхаарал татаж байна. Тиймээс улаанбурхан  өвчний онцлогийн талаар тархвар зүйн нарийвчилсан судалгааг хийж, ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт  эмчилгээний тасгийн эмч, ажилтнуудад  ДЭМБ-ын  тодорхой мэргэшсэн зөвлөхүүд  манай улсад ирж сургалт хийхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АУ-ын олон академич,докторуудтай нь хэрэг юу билээ? ЭМ-ийн яам нь мэргэжлийн бус чадваргүй хүмүүсээр дүүрсэний харгай,бодлогогүй, толгойгүй морь унасан хүмүүс ичихэд яана. МАХН 4 жилийн тайлангаа тавих болжээ.
2016-04-27