Ардчилсан хувьсгалын дараа төрсөн 91 залуу МАН-д элслээ
2016-04-27

Нийслэлийн намын байгууллага байгуулагдсаны 91 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойг Тусгаар тогтнолын ордонд тэмдэглэж, Нийслэлийн МАН-ын хороо иргэддээ ажлаа тайлагналаа. Энэ үеэр МАН-ын дээд шагнал “Тусгаар тогтнолын одон”-гоор Нийслэлийн МАН-ын хороог шагнав. Ардчилсан хувьсгалын гэрч болж төрсөн 91 залуу Монголын Ардын намын гишүүнээр элслээ. Өвөө эмээ, аав ээжийнхээ итгэж, зүтгэж, сонгож ирсэн намд залгамж болон батлах өвөртөлж байгаа залуучуудад УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нар баяр хүргэж, амжилт хүслээ.

 

 

Ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “Нийслэлийн МАН үүсч байгуулагдсаны 91 жилийн ойн өдрийг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна. Улаанбаатар хотын хөгжил, их бүтээн байгуулалт нь Нийслэлийн МАН-ын өсөлт, хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр дэлхийн хотуудын зуун зууныг дамжин өртөөлсөн хөгжлийн загвар, хот төлөвлөлт, бүтээн байгуулалтын туршлагыг бүтээлчээр ашиглан, саятан хотынхоо хөгжлийг тасралтгүй үргэлжлүүлэх, бэрхшээл хүндрэлийг хамтын хүчээр, цогц байдлаар гэтлэн давах, улмаар оршин суугчид маань аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий боллоо. Нийслэлийн МАН их хотыг сүндэрлүүлэх ариун үйлсийг удирдан чиглүүлсэн намын хувьд шинэ зууны Улаанбаатар хотыг цогцлоохын төлөө хамтдаа зүтгэнэ” гэв.

 

 

Энэ үеэр МАН-ын дарга М.Энхболд “Нийслэл хот нэг л өдөр сүндэрлээгүй. Улаанбаатар хот 1778 онд дөрвөн уулын дунд хүн чулууны хотгорт бууриа засч байсан тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хэрхэн яаж өөрчлөгдсөн, хэдий хугацаанд хэр зэрэг бүтээх байгуулалт хийсэн, хэн тэр үед удирдаж байсан, хэн иргэдээ эрүүл болгож байсан, хэн иргэдээ бичиг үсэгтэй болгож байсан, хэн Ази-Европын хосолмол хөгжилтэй орчин үеийн хотыг бий болгож байсан гэдгийг ярих юм бол нийслэлийн МАН-ын хороо гэдэгтэй хэн бүхэн санал нэгдэнэ гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Улаанбаатар хот өнөөдрийн төрх 1920 оны эхэн үеэс 1940, 1960, 1980 оны бүтээн байгуулалтын үеийн бүтээн байгуулалттай холбоотой. Тэгж Азийн цагаан дагина гэж нэрлэгдэх нэг сая гаруй хүн амтай дэлхийн томоохон хотуудын нэг болсон. Энд Улаанбаатар хотыг бүтээн байгуулсан, гардан зохион байгуулсан хүндтэй ахмадууд ирсэн байна. Намын анхан шатны байгууллагуудад ажиллаж байгаа ахмадууддаа 91 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

 

Нийслэлийн намын байгууллага үүсэн байгууллагдсанаасаа хойш Улаанбаатар хотын төр, засгийн байгууллагуудыг удирдаж ирсэн. 2012 онд бид энэ эрх, үүргээ алдаж сөрөг хүчний байр сууринд дөрвөн жил ажиллалаа. Дөрвөн жилийн хугацаанд нийслэлд бүтээн байгуулсан ажлууд байгааг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Гэхдээ энэ хугацаанд эрх баригчдын олгосон газар дээр орон сууц ашиглалтад орж, айл орсон нэг ч тохиолдол байхгүй. Эрх баригчид гэр хорооллыг дахин төлөвлөж, амины орон сууцтай болгоно гэж хэт их амласан. Хийсэн зүйл огт байхгүй. 2000 оны эхэн үед Дэлхийн банкны 0.75 хувийн хүүтэй зээл авч, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын ус түгээх байрыг цэвэр усны шугамд холбож, гэр хорооллыг дэд бүтэцтэй болгох ажлыг бид эхлүүлсэн. Зүй нь тэр ус түгээх байрнаас иргэдийн хашаа руу цэвэр усны шугам, айлын хашаанаас бохирын шугам татах ажлыг хийх ёстой байсан. Гэвч амласнаас хийсэн зүйл алга аа, тэд. Мөнхбаяр дарга Дамбадаржаад гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлыг жинхэнэ утгаар нь жишээлж, эхлүүлсэн” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Сайн муу хэлэгдсэн ч Батуулыг ахин сонгоно та нар юу хийсэн юм 12 онд УБ ыг ямар болгоод хаялаа Хогтой нь хутгаад хаясан Одоо нэг дугээр замаар автобус явдаг боллоо замын байдлыг хар сохорчихоогуй бол хар Санаа сохор бол ухаан сохор гэдэг чинь энэ
2016-04-28
Зочин:
ман юу ч сэтгэдэггүй . саяын 4 жилд санаачлага гаргаж ажиллаагүй сонгуульд ялагдаад бүүр пайникт орсоон цаашдаа ч чадахгүй. аргаа бараад нялх хүүхдүүдээр шоу хийж байна чааваас
2016-04-28
зочин:
МАН мандтугай. Та нар л улс орныг хүнд байдлаас гаргана гэдэгт итгэж бн.
2016-04-28
Зочин:
TA NAR MAN 90 GARUY JIL UB -YN ERKHIIG BARICHIKHAAD GAZRYN NAIMAA L SAIN KHIIJI UB-g ZAMBARAAGUY KHOT TULUWLULTTEY KHOT BOLGOSON . NEG GAI NI M. ENKHBOLD BAINA
2016-04-28
Зочин:
Hairan zaluuchuud 10 har mohliin zamaar orloo doo!!!
2016-04-27
Зочин:
BATUUL GEJ MULGUU
2016-04-27
zolo:
91 sh utsan huuheldeitei bollo gj byarlaj bh shiv de, yu oilgoj elssen gj bodoj bn? sainda bish alban tushaald durtai hooson tolgoinuud za yahav yamar neg ajiltai bolj magadgui gesen garuud orj bga ternees setgel zurhere orj bn gj byarlah hereggui hugshin tugstguude
2016-04-27
Зочин:
Битгий шаа. Батүүлыг дахиад сонгох болно. Битгий горьд.
2016-04-27
Зочин:
Тэнэгт. МАН ыг сонгоно гэдэг албан тушаал хайсан гэсэн үг. Алий бацаанууд күгээр л МАЙ за.
2016-04-27
Халх:
МАН-д дандаа л фанатикууд элсдэг.
2016-04-27