Хэт даврагч эмэгтэйг баривчилжээ

Оросын тагнуулынхан нууц ажилллагаа явуулсаны үр дүнд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой нэгэн эмэгтэйг баривчилсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Эмэгтэйг хоёр өдрийн өмнө Москва хотын захын хорооллоос баривчилжээ.
Тагнуулынхан эмэгтэйн гадаад төрх болон аль улсын иргэн болохыг нь задруулахаас татгалзсан байна. Хэт даврагчдын заналхийллээс болж Оросууд тусгай ажиллагаа явуулж, алан хядагчдыг баривчилж байна.
Баригдсан эмэгтэй хэт даврагчидтай холбоотой бөгөөд ирэх сарын эхээр нэгэн халдлагад оролцохоор төлөвлөж байсан хэмээн мэдүүлгийнхээ үеэр ярьжээ. Эмэгтэйн ээж сэтгүүлчдэд “Өнгөрсөн оноос охин минь гэнэт хар гивлүүр зүүж, шашнаа сольсон. Энэ бүхний дараа тэрбээр танигдахын аргагүй болсон. Ааш зан нь тогтворгүй болсон” гэж хэлсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ