Эвслийн бүлгийг гишүүн биш хүн гаднаас удирдаад байна
2016-04-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсны дараа гишүүд горимын санал гаргав.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Завсарлага авах эрхээ зөв явуулж байгаа юм уу. Шударга ёс эвслийнхэн хуралдалгүй 3 сар болж байгаа. О.Баасанхүү энэ байдлыг хэлээд 45 хонож байна. Бүлэг завсарлага авах гэж байгаа бол хуралдаад, олонхи нь завсарлага авах гэж байгаа бол хэлэх хэрэгтэй. “Шударга ёс” эвсэл хуралдаж завсарлага аваагүй юм бол ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлц. Сонгуулийн хугацаа дөхсөн байхад төрийн ажлыг самууруулж болохгүй. Тийм учраас хэлэлцэх асуудлын төлөвлөгөөндөө асуудлаа оруулъя. Хэрвээ завсарлага авах шаардлага байгаа бол бүлгээ хуралдуулах ирцээ бүрдүүл. Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ завсарлага авна. Гэтэл бүлгийг УИХ-ын гишүүн биш хүн гаднаас удирдаад байна. Эрүүл мэндийн сайд байхгүй. 25 жилийн хугацаанд цагаан халадтай эмч нар анх удаа жагсаал хийж байгааг харлаа. Аргаа ядаад л жагсаа биз. Сайд нь байхгүй. Тиймээс ҮХЦ-ийн дүгнэлтээ хэлэлцэх асуудалдаа оруулаад өгөөч дарга аа. Сонгуулийн хугацааг хойшлуулах улс төрийн хутгуур хийх гээд байна.

 

УИХ-ын дарга З.Энхболд:

 

-Өнөөдрийг хүртэл бүлэг хуралдсан эсэхийг шалгаж байгаагүй. Одоо хуралдсан эсэх протокол, ирцийг харах боллоо шүү. Бүлгийн дарга нар нь мэдээлэл хийх байх.

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Дуртай нэг нь завсарлага аваад, тэр нь чуулгандаа ирэхгүй гацаж болохгүй. Сонгуулийн хугацаа дөхсөн байхад тэр нь санаатайгаар хуралдаа ирэхгүй бол яах вэ? хэмээлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
САНАА ЗОВМООР:
Нямдорж минь одоо Энхбаяр даргад өс хонзон санаж дандаа хар енерг цацруулж байхаа одоо боливол яасым дээ? Хүнд илгээж байгаа сайн болоод муу энерг чинь хязгааргүй арвижаад өөрийн толгой дээр буцаад буудаг юм гэнэлээ шүү дээ. Нэг л их шудрага царайлж, хавьсан болгоноо муу муухайгаар хэлж, хазаж хайрдаг азрага, хамхиж хэмэлдэг нохой шиг байлаа гээд өөрийг чинь таашаадаг хүн тийм олон байдгийм уу даа? Нас ахиж яваа хүн нүгэл чигэлээ бодмоор юм. Ер нь хүн их муу хэлдэг хүнийг ухаантнууд ёстой үздэггүй байсан гэдгийм шүү.
2016-04-28
ok:
enhbayriin ugeer l naad malnuud ni dagaj baigaa shuu de
2016-04-28
Зочин:
Энэ Отгонбаяр билүүБоловсролын сайд байсан.Одоо нэг зарчим ч хүн болж дээ.Нөгөө их мөнгөө яаасан бэ.Ланд 200-гаа эхнэр чинь унаж байна уу.
2016-04-28
Зочин:
Эвслийн бүлгийн гишүүн биш гэж Энхбаярыг хэлээд байнаадаа. Яг үүнтэй ижил МАНАН-ын удирдах зөвлөл хуралдаад УИХ дахь намын бүлгийн гишүүддээ нам дээр шийдвэр гарсан даг гэдэг биздээ. Өөрийн толгой дээрх бухлаа хараагүй байж хүний толгой дэрэх өвсийг хараад байна Нямдорж гишүүнээ
2016-04-28