ХААН Банк “ТОП-100 АЖ АХУЙН НЭГЖ” өргөмжлөл хүртлээ
2016-04-28

 

Монгол улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран тухайн жилд төсөвт төвлөрүүлсэн нийт татвар, борлуулалт, ажилтнуудын тоо, санхүүгийн үзүүлэлт зэрэг голлох үзүүлэлтээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулан өргөмжлөх ёслолын арга хэмжээ өчигдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт боллоо.

 

Тус арга хэмжээнээс ХААН Банкыг Монгол улсын 2015 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн нэгээр шалгаруулан цом, өргөмжлөлийг гардууллаа.

 

Энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй  “ТОП-100 аж ахуйн нэгж”- ын шалгаруулалтын ажлын хэсэгт Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ-ын төлөөллөөс бүрдсэн баг ажиллан байгууллагын албан ёсны тоон үзүүлэлт дээр үндэслэн шалгаруулалтыг хийжээ.   

 

ХААН Банкны хувьд улс орны нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан бодит хөрөнгө оруулалт хийж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд тогтмол  анхаарал хандуулан ажилладгаас гадна нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн ажилласаар ирсэн нь энэхүү шагналыг хүртэх гол үзүүлэлт болсон юм.  

 

ХААН Банк цаашид ч компанийн засаглал, нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч хэвээр байж улс эх орны нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулан ажиллах болно.

Shuud.mn
Сонин хачин