Э.Хулан шатрын сонирхогчдын дэлхийн аварга боллоо

Грекийн Халкидики хотноо “Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататган 4 дэхь Сонирхогчдын шатрын дэлхийн аварга төрлөө.
2000 хүртэлх ангилалд оролцсон Монгол Улсын Багшийн Их Сургуулийн оюутан спортын мастер Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa. 2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Ганзоригийн Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртлээ. 1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медаль. Mөн Хос мастер клубын шатарчин Т.Баяночир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг хүртсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ