Ник Гордан: Кристина амиа алдахаасаа өмнө жирэмсэн байсан
2016-04-28

Дуучин Уитни Хьюстоны өргөмөл хүү Ник Гордан “www.dailymail.co.uk” сайтад ярицлага өгчээ.

 

 

-Бобби Кристина өнгөрсөн оны долоодугаар сард нас барсан. Та хагацлын дараагаас олны өмнө гараагүй мөн ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй. Энэ бүхний талаар ярихад танд хэцүү байна уу?

 

-Кристинагүй амьдрал үнэхээр бараан байна. Би өдөр бүр шаналдаг.

 

-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөн гол шалтгаан?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л хайртай бүсгүйг минь бүү мартаасай гэж хүссэн. Түүнд минь хайртай олон хүн бий.

 

-Өнөөдрийг хүртэл Кристинагийн үхэлд таныг буруутгадаг. Алуурчин гэх нэрнээс салахын тулд таныг ярилцлага өгөхийг зөвшөөрсөн байх хэмээн охины аав Бобби Браун мэдэгдсэн?

 

-Үнэхээр утгагүй юм. Охиноо алдсан аав хүний амнаас ийм харгис үг гарлаа гэж үү. Би итгэхгүй байна. Боббигоос гадна тэдний гэр бүл намайг Кристинагийн үхэлд буруутгаж, алуурчин мэтээр ярьдаг. Хэрвээ би буруутай байсан бол зүгээр сууж чадна гэж үү.

 

-Та надад Кристинагийн сүүлийн өдрийн талаар яриач?

 

-Бид хэрэг гарахаас долоон хоногийн өмнө маргалдсан юм. Цамцаа хайж байхдаа би шүүгээнээс хар тамхи олсон. Кристина өөрийнх нь хэрэгт оролцохгүй байхыг шаардаж, намайг хараасан. Би хайртай бүсгүйгээ хорт зуршилд бүү автаасай хэмээн хүссэн учир эсэргүүцэл үзүүлж, ярилцахыг хүссэн ч бүтээгүй. Би хоёр өдөр Кристинагийн гэрт очоогүй. Харин гэртээ очих үед Кристина угаалгын өрөөндөө доошоо хараад хэвтчихсэн байсан. Тэгээд л түргэн дуудсан. Мэдээж хамгийн эхэнд харсан хүнийг алуурчин хэмээн таамаглах нь зөв. Гэхдээ би Кристинад өөрөөсөө илүү хайртай.

 

-Кристина тэгэхээр хар тамхи хэрэглэдэг байсан гэсэн үг үү. Яагаад энэ тухай одоо ярьж байгаа юм бэ?

 

-Хэрвээ Кристина бурхны авралаар ухаан ороод намайг энэ тухай ярьсныг мэдсэн бол гомдох байсан шүү дээ. Гэхдээ Кристина миний дэргэд хэзээ ч хар тамхи хэрэглэж байгаагүй. Хэзээнээс хэрэглэж эхлэснийг ч би сайн мэдэхгүй. Би үнэхээр арчаагүй эр хүн.

 

Кристинагийн өөрчлөгдсөн шалтгаан?

 

-Гэр бүлийн хайр халамж дутуугаас болсон. Бобби, Уитни нар зөвхөн өөрсдийгөө боддог байсан. Тэд хэзээ ч бидэнд анхаарал хандуулж байгаагүй. Хананы цаана тэд хэрэлдэж, хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг. Ийм зүйлийн дэргэд байгаа хүн галзуурахгүй гэж үү. Кристина ээжээсээ өөр хүн болохыг хүсдэг байсан. Тэдний салалт Кристинагийн бүх аз жаргалыг авч одсон. Тэр өөрчлөгдөж эхэлсэн. Үргэлж л ээжээсээ өөр байна хэмээн амладаг байсан ч маргааш яг л хэвэндээ байдаг байсан. Би түүнээс үргэлж өөрчлөлтийг хүсдэг байсан. Харамсалтай нь миний үг хэтэрхий хүчгүй байлаа. Гэхдээ энэ салалтаас илүү Кристина хоёр ч удаа үр зулбасан. Энэ үйл явдал Кристинагийн ааш занг оронгоор нь эргүүлж, сэтгэл гутралд автуулсан.

 

-Тантай байх хугацаандаа жирэмсэлсэн гэсэн үг үү. Хэзээ ийм аймшигтай зүйл болов?

 

-2-3 жилийн өмнө. Энэ баталгаатай биш байж магад. Кристинаг эмнэлэгт хүргэгдэх үедээ жирэмсэн байсан гэсэн. Гэхдээ би мэдэж чадаагүй. Кристинаг эмнэлэгт хүргэгдсэний дараа гэр бүлийнх нь намайг ойртуулаагүй. Тиймээс би мэдэж чадаагүй. Энэ бүхний дараа тэр хар тамхи хэрэглэх, тамхи татах, өдөр бүр архи уух болсон. Өдөр бүр 1-2 шил архи уудаг байсан. Мансуурсан хүний дэргэд байх надад хүртэл хэцүү санагдсан. Хааяа би зугтаамаар санагддаг байсан ч хайр дэндүү хүчтэй байсан.

 

-Бобби Браун та хоёрын зөрчил өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа юу?

 

-Тиймээ. Энэ зөрчилдөөн хэзээ дуусахыг бурхан л мэдэх байх. Боббигийн утгагүй хардалт намайг тамирдуулж байна.

 

-Кристинаг сүүлчийн замд үдсэний дараа та усанд хаясан чулуу шиг алга болсон. Энэ хугацаанд юу хийв?

 

-Сэтгэл зүйчээс зөвлөгөө авч, ярилцсан. Намайг бүгд буруутгаж буй учир би их ганцаардаж байна. Надтай ярих ч хүн байхгүй. Бүгд л намайг алуурчин хэмээн харддаг. Надад хайр халамж, ярилцах хүн л хэрэгтэй байна. Өөр юу ч биш. Надад зүгээр л ярилцах хүн хэрэгтэй байна. “Уучлаарай буруу бодож байж” гэх ганцхан үгийг сонсвол би үхсэн ч харамсахгүй. Би энэ үгийг сонсох хүртлээ амьдарсаар байх болно.

 

 

-Шинэ харилцааны талаар. Мэдээж насан туршдаа ганцаараа амьдрахгүй байлгүй?

 

-Кристинаг би мартаж чадахгүй. Бид нэг нэгэндээ үнэнч байх болно.

 

-Тэгвэл найз бүсгүйтэй болохгүй гэсэн үг үү?

 

-Энэ тийм чухал гэж үү. Хайртай хүнээ явуулсан хүн өөр бүсгүй бодно гэж үү. Хүйтэн сэтгэлтэй нэгэн өмнөхөө амархан мартаж чадах байх. Харин би өөр хүн. Намайг буруугаар ойлгох хэрэггүй.

 

-Кристинагийн буруу зуршил таны дургүйцлийг хүргэж байсан гэлээ. Та түүнд гар хүрч байсан уу?

 

-Нэг л удаа алгадаж байсан. Би одоо хүртэл түүнийг алгадсандаа харамсдаг. 2011 онд бидний дунд зөрчилдөөн үүссэн юм.

 

-Ирээдүйд юу хийх төлөвлөөтэй байна?

 

-Нэрээ цэвэрлэх болно. Кристинад хайртай байснаа батлах болно.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hadam aaviig uurgumul aav geh yum bn
2016-04-29
Зочин:
Hurgen huu-g. Mongolchilnoo gej...
2016-04-29
Зочин:
Kkk. Urgumul huu
2016-04-29
Зочин:
urgumul huu saihan jujiglej bh shivdee
2016-04-29
unshigch:
enen hun hiustonii orgomol huu mon shuu dee. ene zaluu ene huuhen 2 neg gert osson shuu dee. duuchniig nas barsnii daraa ah duu 2 ehner nohor bolj baigaagaa zarlasan
2016-04-28
bbb:
Son in Law gedgiig orgomol huu gej orchuulahaar naad medee chin utgagui bolchloo. Hurgen shuudee
2016-04-28