Принс ДОХ-оор нас барсан

Нэрт дуучин, хөгжимчин Принс энэ сарын 17-нд нас барсан билээ. Дуучны цогцсыг Миннесота хотноо байрлах гэрийнх нь зочны өрөөнөөс олсон юм. Үхлийн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд түүнийг ДОХ туссан байж магадгүй хэмээн “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Тэрээр энэ оны эхээр тусгай эмчилгээ хийлгэж эхэлсэн. Надад ч энэ тухай яриагүй” хэмээн менежер нь хэлжээ.
Дуучны ойрын хүмүүс “Принс зургаан сарын өмнөөс өөрчлөгдөж, сэтгэл санааны хувьд тогтворгүй болсон. Тэрээр амиа алдахаасаа өмнө бүх зүйлээ зарж, тараасан. Принс үхэлтэйгээ бэлдэж эхэлсэн” гэж ярьжээ. Гэхдээ энэхүү мэдээллийг цагдаагийн газраас батлаагүй юм.
Дуучны гэр болон ажлын өрөөнөөс ямар нэгэн гэрээслэл олоогүй. Түүний нийт хөрөнгө 300 сая ам.доллар гэнэ. Одоогоор уг хөрөнгийг хэн өв залгамжлан авах нь нууц байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ