М-СИ-ЭС группын 11 компани ТОП боллоо
2016-04-29

ТОП-100 ШАЛГАРУУЛАЛТАНД М-СИ-ЭС ГРУППЭЭС 11 КОМПАНИ ТОДОРЧ, МАНЛАЙЛЛАА

 

 

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас хамтран зохион байгуулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн цом гардуулах ёслол өчигдөр Төрийн ордны  ёслол хүндэтгэлийн “Өргөө” цогцолборт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтыг энэ удаа компани нэг бүрээр эрэмбэлж, групп компаниудыг тусад нь байр эзлүүлсэн нь онцлог байв.

 

 Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтанд хамгийн олон буюу 11 компани М-Си-Эс Группээс тодорсон үзүүлэлтээр манлайллаа. Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Эй Пи Би, Анунгоо, СББ Трэйд, М-Си-Эс Дистрибюшн, М-Си-Эс Проперти, Спирт Бал Бурам, Юнивишн, Юнисервис Солюшн зэрэг компаниуд ТОП-100 аж ахуйн нэгжээр ийнхүү тодорчээ.

 

Групп компаниудыг тусад нь байр эзлүүлэхэд М-Си-Эс групп 2-р байрт шалгарч, Шунхлай, Петровис, Таванбогд группууд удаалжээ.

 

Шалгаруулалтын хамгийн чухал үзүүлэлт болох татвар, шимтгэлийн дүнгээс харвал, 2015 онд Оюутолгой компани 560 тэрбум, Эрдэнэт үйлдвэр 381 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлсэн бол М-Си-Эс группийн компаниуд нэгтгэсэн дүнгээр 224 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуримтлуулсан байна. Тус групп сүүлийн таван жилийн турш улсын төсөвт жил тутам 200 тэрбумаас дээш буюу нийтдээ 1.3 их наяд төгрөг төлсөн нь хувийн хэвшлийн салбартаа үлгэр жишээ болсон үзүүлэлт юм. Харьцуулбал, сүүлийн 5 жилд төлсөн энэхүү дүн нь төсөвт томоохон байр эзэлдэг боловсролын салбарын 2015 оны төсөвтэй дүйцэх хуримтлалыг үүсгэжээ.

 

  2015 онд М-Си-Эс группийн компаниуд нийгмийн хариуцлагын чиглэлээр 80 гаруй төсөл, хөтөлбөрийг бие даан болон хамтран хэрэгжүүлжээ. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглах, хоногт 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх хүчин чадалтай байгууламжийг салбартаа анх удаа ашиглалтанд оруулсан байна.

 

Мөн хямралын үед М-Си-Эс групп аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт хийж, дэлхийн 20 гаруй оронд, 90 орчим салбар бүхий өндөр зэрэглэлийн “Шангри Ла Улаанбаатар” зочид буудлыг нээж, үйл ажиллагааг нь амжилттай эхлүүлсэн бөгөөд 500 гаруй ажлын байр шинээр бий болгоод байгаа юм.

 

 ТОП-100 Аж ахуйн нэгжийн жагсаалт – Групп компаниар

 

 

Толгой компанийн нэр

ТОП-100-д багтсан компанийн тоо

ТОП-100 компанийг группээр жагсаавал

1

М-Си-Эс Групп

11

2

2

Шунхлай Групп

5

3

3

Петровис Ойл

2

4

4

Таванбогд Групп

4

6

5

Номин Холдинг

3

9

6

Магнай Трейд

2

14

7

Сод Монгол Групп

2

15

8

Бишрэлт Холдинг

2

35

9

Макс Групп

2

43

 

Эх сурвалж: Бизнес ба хөгжил сэтгүүл. 2016

 Б.Сайханчимэг

 

                          

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ өртөнгүүд дампууралаа хэзээ зарлах юм бэ? Ард түмэн 5-толгойгоо өгөхгүй
2016-05-03
Зочин:
Ард тумэнд хэрэгтэй уйлдвэр байна уу. Шатахууны наймаа, хямд бараа дамласан компаниуд л байна даа. Энэ хогжил биш л дээ. Бидэндээ топ гадныханд бол луйварчид л гэж харагдана даа
2016-05-01
Зочин:
Татаасны компаниуд ард тумнийг шулж л монгожиж байгаа. Шударга компаниуд алга байна. Хулгайч нар л ТОП болж дээ
2016-05-01
Зочин:
Харь элэгтнүүд , бохир цустангууд, гадны гар хөлүүд л үндэсний ганц том компани руу минь дайрсаар унагачихгүй бол ч...
2016-04-30
bgtyh:
jenkogiin kompani bna uu
2016-04-30
Монгол:
Энэ бол яах аргагүй л Монголын бахархал шүү хө. Залуучуудаа урагшаа. Улам их амжилтын төлөө
2016-04-30
Зочин:
чам шиг явдаг хоолны сав биш ! хийсэн бүтээсэн юмтай хүмүүсээ наадуул чинь
2016-04-29
Mongol:
MCS Mongoliin baharhal, amjilt !
2016-04-29
Зочин:
MSC-д баяр хүргэе
2016-04-29
Зочин:
балиар атаархуу
2016-04-29
Irgen:
Gadaadad dampuurch bhad mongold od bolood hogiich yumaadaa oroo tolj chadahgui ni unen bdag bas esreg tesregiin negdel esvel oroo sanaatai tolohgui luu unjij bgaad toriin omchiin 5ni tolgoig Hong Kong boss.doo belegleh geed hor nairuulaad l guigeed bndaa yor ni uls erh ashig bish ooriinh ni dansnii too nemegdeh l chubal l dooo business ee gej
2016-04-29
Зочин:
чам шиг явдаг хоолны сав биш ! хийсэн бүтээсэн юмтай хүмүүсээ наадуул чинь
Зочин:
яах гэж ингэж тамын тогооны царай гаргаж байдгийн ? чи ч өөрөө бас нуль өр л байгаашд
2016-04-29
Зочин:
undesnii kamfainuudaa demjih heregtei
2016-04-29
Зочин:
uu huurhii eurduu 11 ohin n orj bgaa yum uu uulna 100gaas 100 gej bodoj bailaa busad ohiduud n saltaalaad surchijee buur. esvel ner hund n unaad bhaar n albaar gargaj iree biz. mcs gej uuruu tom aav shuudee yun 11 ohinoor togtoh ve?
2016-04-29
Зочин:
НУЛЬ ӨР
2016-04-29
Зочин:
балиар атаархуу
zochin:
bayar xurgeye
2016-04-29