Хүн хоорондын маргааныг намын байр суурьтай хольж хутгах хэрэггүй
2016-04-29

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-АН-ын ҮЗХ-ны хурал товлогдоод хойшиллоо. ҮЗХ хойшлогдоод байгаа шалтгаан юу вэ?

-УИХ-ыг л харж байна. Сонгуулийн хууль өөрчлөгдөх юм шиг байна. Ямар шийдвэр гаргах нь вэ гээд харзнаж байгаа.

 

-Х.Баттулга нарын зарим гишүүнтэй ойлголцолд хүрэх гээд ҮЗХ-ны хурлаа хойшлуулаад  байгаа гэх яриа гарсан. Хурал хойшлогдоод байгааг АН-ын дотоод зөрчилтэй холбон ярьж  байгаад та тайлбар хийхгүй юу?

-Хүмүүс янз бүрийн таамаг гаргачихдаг. Түүнийгээ ургуулж, үйл явдал өрнүүлж байна. Ямар нэг байдлаар Х.Баттулга гишүүнтэй эвлэрлэх, хэлэлцэх гээд хойшлуулсан зүйлгүй. Намын төлөвшил хэн нэг гишүүнийхээ байр сууриас болж ямар нэгэн байдлаар ганхдаггүй. Ямар ч үед шугамаа бариад явж байх ёстой.

 

-Их тэнгэрт АН өргөтгөсөн хуралдаан хийсэн.Энэ хуралдаанаас гарсан шийдвэр хэрэгжиж байна уу?

-Намын гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудлаар өөр өөр байр суурьтай байж болно. Асуудалд өөр өөрийн байр сууринаас хандаж байгаа нь тухайн гишүүд хоорондын, хүн хоорондын асуудал болохоос бус намын жанжин шугам, бодлого нь биш. АН-ын гол бодлого бол Монгол Улсаа хөгжүүлье, бүтээгч Монгол байя, үйлдвэрлэгч Монгол байя, ажилтай,орлоготой Монголын төлөө чиг шугамаа барьж яваа. Энэ бодлого хувь хүмүүсийн хоорондох маргаан юм уу, асуудалд өөр өөрийн байр суурьтай байснаас болоод өөрчлөгдөхгүй. АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийн хувьд хүн хоорондын маргааныг намын байр суурьтай хольж хутгах хэрэггүй. ҮЗХ намын байр суурь, үнэт, эрхэмлэх зүйлээр шийдвэрээ гаргаж, түүнийхээ төлөө явна гэдгийг хэлье.

 

-Дархан-Уул аймгийн АН-ын асуудал шийдэгдсэн үү? Өнгөрсөн хугацаанд байнга л маргаан дэгдээж байсан.

-Намын дүрмийн дагуу сонгогдсон Дархан-Уул аймгийн АН-ын дарга бол Мөнхдаш. Баянмөнх гэдэг хүн АН-аас хөөгдсөн.

 

-Л.Наранбаатарын хувьд...?

-Л.Наранбаатарыг бие дааж нэрээ дэвшүүлэх гээд саналаа өгөөд явж байна гэж сонссон юм байна. Угаасаа намаас гарсан шүү дээ.

 

-Ер нь намаас гаргасан шийдвэрийг зөрчсөн гишүүдэд анхаарал, сануулга өгдөг болов уу? Тухайлбал, Засгийн газрын гишүүн Ерөнхий сайддаа ЦЕГ-ын даргыг огцруулах асуудлыг өргөн барилаа. Мөн л Х.Баттулга гишүүний компанийг шалгаж байгаатай холбоотой үүссэн асуудал.

-Улс төрийн намууд ч, иргэд ч дор бүрнээ үндсэн ажлаа хийгээд явж байвал сайн. Өндөр хөгжсөн улс орнуудын иргэд ч өөр өөрсдийн ажлаа л хийж байдаг. Бүгдээрээ нэг зүйл рүү хошуурч, улс төрийг чухалчилдаггүй юм билээ. Тиймээс энэ бол Засгийн дотоод асуудал. Засгийн газрын кабинет гал тогоондоо санал нийлэх, нийлэхгүй зүйл гарч болно. Асуудлуудаа шийдээд л явж байгаа. Хүмүүс санал зөрөлдсөн аливаа зүйлийг манайхан дэвэргэж,маргаантай зүйлийг илүү олж харах юм. Болгоод, бүтээгээд байсан зүйлийг ер хөндөхгүй шүү. Ипотекийн 8 хувийн зээлийг шийдвэрлэсэн түүхэн үйл явдал, түүнийгээ эргээд 5 хувь болгосон асуудал олны анхаарлын төвд орохгүй байна. Тэгсэн мөртлөө ам зөрсөн жоохон юм сэвэгдэж, дэвэгдэх юм.

 

-Сайн зүйл яригдахгүй байна гэснээс АН-ын мөрийн хөтөлбөрөөс аль нь хамгийн сайн хэрэгжсэн бэ? Зарим төслүүд 100 орчим хувийн биелэлтэй яваа гэж та мэдээлж байсан.

-Үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьж, бэхжүүлэх, импортыг орлосон экспортын чиг баримжаатай үйлдвэрүүдийг бий болгох, зам дэд бүтэц, эрчим хүч зэрэг бүтээн байгуулалтын төслүүд сайн хэрэгжсэн. Иргэдээ орон сууцжуулах төсөл мөн сайн биеллээ. 2012 оноос хойш дэлхий даяар уул уурхайн түүхий эдийн үнэ навс уналаа. Бид гараа элгэндээ эвхэж суугаад байсангүй, “Чингис” бондыг босгож, энэ бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Улс орон, иргэдийн аж амьдрал маш хүндээр тусах эдийн засгийн мөчлөгийг бид амжилттай давж чадлаа. Харин эдийн засгийн хүнд мөчлөг тохиосноос болоод бидний санасан, төлөвлөсөн  хэмжээнд хүрч чадаагүй.  Гэсэн хэдий ч бид зөв зүйтэй алхам хийж, зөв бодлого баримтлан ажилласан. Орлого дандаа тасарч, мөнгөний хомсдолтой байсан энэ үеийг хүмүүсээ ажилтай, орлоготой байлгаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийг бий болгож чадлаа гэж хэлэх байна.

 

-УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авахаар болсон харагдана. АН-ын хувьд намын жагсаалтын 28 мандатыг тойргуудад хэрхэн хуваарилах хувилбар ярьж байгаа бол. 

-Цэцийн дүгнэлтийг УИХ хэрхэн шийдэхийг л харж байна.

 

-Жижиг 76 тойргоор явуулахаар АН, МАН хоёр тохироо хийсэн яригдаад байсан. Энэ талаар?

-Тэрийг хоёр нам ерөөсөө тохирсон зүйл байхгүй. Манай нам дээр ч нэгдсэн шийдвэрт хүрсэн зүйл алга. Эхний ээлжинд бид ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг л ярилцаж байна. Нэгэнт Цэц шийдвэрээ гаргасан болохоор Үндсэн хууль зөрчсөн байна гэсэн шийдвэрийг нь хүлээж авахаар л болж байх шиг байна, УИХ.

 

-ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гишүүд ч байсан. Тухайлбал, танай намаас УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нарын гишүүн ч энэ дүгнэлтийг эсэргүүцэж байна. Таны хувьд ямар байр суурьтай байна вэ?

-ҮХЦ нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргачихсан. 2012 онд 28 нь жагсаалтаар байх нь зөв гэж байсан бол өнөөдөр үүнийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэж байна. Хувь гишүүдийн байр суурь ч гэсэн дотроо янз янз байна. Манай намын хувьд ҮЗХ хуралдаагүй болохоор энэ асуудлаар хэлэлцэж шийдвэр гаргаагүй.

 

-Улс төрийн хүчнүүдэд намын жагсаалтад багтах хүмүүс нь бараг тодорхой болсон байсан. АН, МАН хоёр намын жагсаалтад багтах хүмүүсээ тойрогт нэр дэвшүүлэхдээ 28 мандатыг тэнцүү хуваарилан авахаар хэлэлцэн тохирсон гэх яриа явж байсан. Үүнд ямар тайлбар өгөх бол?

-Манай намын үндсэн дүрэмд сонгуульд нэр дэвшигчийг сонгон шалгаруулдаг журам байгаа. Тэр дүрэм, журмын дагуу нэр дэвшигчээ тодруулна.

 

-АН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-д хэзээ өргөн барих вэ?

-Хуулиараа улс төрийн хүчнүүд өнөөдөр, маргааш /өчигдөр, өнөөдөр/  СЕХ-д бүртгүүлэх юм. Энэ хооронд зай байна. 

 

-АН-ын ирэх сонгуульд ямар зорилт дэвшүүлж байна вэ?

-АН-ын хувьд “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөртэйгээ орж байгаа. Сонгуулийн хуулийн сурталчилгааны хугацаа эхлэхээр бид уриагаа задална даа.

 

-АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө ямар зорилтыг тусгасан бол? Тодорхой дурьдаж болох уу?

-Маргаашнаас /өнөөдрөөс/ ярьж болно. Одоохондоо хуулиараа ярих цаг нь болоогүй байна.

 

-Таныг “жинхлэх” асуудал сонгуулиас өмнө хэлэлцэгдэх үү?

-Миний асуудал тийм сонин байна уу. Үүнийг сонгуулиас өмнө албажуулна.

 

-Та сонгуульд нэр дэвших байх. Аль тойрогт өрсөлдөх бол?

-Одоо хэлмээргүй байна.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ardchilsan namig buruugaas ard tumni amidral udruus udurt uruudan doroitoj bna.
2016-04-30
ard tumen:
Bid AN g songohgui.
2016-04-30
umbuu:
UMBUU UUU KK HARIN TIIN TEGSEN GESEN
2016-04-30
шувуухай:
нам гэдэг чинь олон нийтийн байгууллага шүү дээ тэр унд янз бүрийн хэрэгтэй хэрэггүй хүмүүс байгаа шүү дээ
2016-04-29
zochin:
Монгол хүн 2020 мөрийн хөтөлбөрийг дэмжицгээе хийж бүтээхийг нь дэмжье л дээ
2016-04-29
Зочин:
Ман шиг хумсаа нуусан муур шиг л байдаггуй шуу АН
2016-04-29
зочин ...:
алдаж ондоггүй юм гэж юу байхав бага зэргийн алдаагаа засаад ургашаа АН-н
2016-04-29
Зочин:
Монгол хүн 2020 мөрийн хөтөлбөрийг дэмжиж байна
2016-04-29
Зочин:
Ардчилсан намын талаар яагаад магтаж болохгүй гэж хүмүүсээ
2016-04-29
учрал:
Монголын төлөө чиг шугамаа барьж яваа нийтлэг хамт олонтой зөв зүйлийг ярьдаг нам шүү.
2016-04-29
Зочин:
АН ингээ л буруу хийсэн зүйлээ залруулаал болоо о байнэшдэээ сайн байна
2016-04-29
иргэн:
АН нам ганц нэг луйварчдаар огт тутахгүй хийх юмаа цааш хэнээр ч хэлүүлэлгүй аваад явчна шдээ. АН-ын удирдлагын үүднээс зөв зүйтэй голыг нь олсон хариулт өгээ
2016-04-29
зочин үнэн:
2012-2016 оны АН-н мөрийн хөтөлбөр зөв байж хэрэгжилт бас сайн байлаа 2016-2020-г хүртэл хийх ажилууд нь өшөө сайн чадна гэж бодож байна.
2016-04-29
зочин:
Хүмүүс их сонин юмаа болгоод, бүтээгээд байсан зүйлийг ер хөндөхгүй дандаа л худлаа ярьж байгаа юм хийсэн юу байгаа юм л гэх юмдаа. Бусдынхаа хийж байгаа зүйлээр нь урамшуулж байлдаа.
2016-04-29
yolo:
хийсэн бүтээсэн зүйлтэй сайн нам шүү дэмжиж байна
2016-04-29
зочин:
монгол төрийн дээд албан тушшалуудын нэгийг ийм зөв бодолтой хүн хашиж байгаад үнэхээр таалагдаж байна цаашдын амжилт нь амжилт хүсье
2016-04-29
шувуухай:
АН монголын нийгмийг МАН төрийн эрхэнд байсан үеээс хамаагүй илүү болгосон энэ үйл явдал зарим нэг хүмүүсийн атаархалыг төрүүлээд байгаа болхоор энэ мэтийн олон юм бусдын дунд яриж чадаж байгаа нэгнээ муулаад байгаа юм
2016-04-29
зочин:
энэ эрчээрээ амжилттай л ажиллах хэрэгтэй дээ
2016-04-29
Төмөр:
АН-ын хийж бүтээсэн зүйл Орлого дандаа тасарч, мөнгөний хомсдолтой байсан энэ үеийг хүмүүсээ ажилтай, орлоготой байлгаж, улс орныхоо хөгжилд шинэ үеийг бий болгож чадсан ийм л мундаг хүмүүсдээ .Амжилт
2016-04-29
зочин:
АН зөв зүйтэй алхам хийж, зөв бодлого баримтлан ажилласан.
2016-04-29
зочин:
АН-н бодлого мөрийн хөтөлбөр их зөв зүйл хийж байгаа шүү дээ
2016-04-29
Зочин:
zow xoo jijig asuudliig tomtoi xoliod bx xereggvi gdgiig saixnaar xlsen bna olon jiliin tvvxtei uls toriin uugan xvchnvvdiin ng nam yamar ch vyed ooriin chgleliin daguu l xazailgvi yawna
2016-04-29
ssssss:
Amjilt husidaa. Ugaasaal AN garaad yu hij buteesen gedgiig mongoliin ard tumen heluultgui mdej bg bha.
2016-04-29
Зочин:
Ипотекийн 8 хувийн зээлийг шийдвэрлэсэн түүхэн үйл явдал, түүнийгээ эргээд 5 хувь болгосон асуудал залууё бидэнд болон монголчуудад их сайхан болмж олгосон хийхгүй биш хийж байгаа шүүдээ сайн талаас нь ч гэсэн нэг харах хэрэгтэй шүү
2016-04-29
Зочин:
АН-н хийж байгаа мөрийн хөтөлбөр ажил хэрэг бүхэн нь улс орныхоо ард иргэдийн төлөө амжилттай хэрэгжиж байгаа хэрэгжсээр ч байх болно гэдэгт итгэлтэй байгаа,
2016-04-29
AN demjigch:
tsaashdaa hiine buteen gesen zuilee amjiltai heregjuulerei. Ta nart ajliin amjilt husi.
2016-04-29
Зочин:
ene olon sxn zam olon ail orxiin bairtai bolson asuudluud bvgd AN.iin xisen ajil sn bsan gdgiig bvgd mdej bgaa baix aimgiin towvvdeer yawxad l andashgvi
2016-04-29
flipper:
АН-ын хувьд “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр хэрэгжгүүлж байгаан байна энэ нь амжилттай хэрэгжэнэ гэж найдаж байна.
2016-04-29
Зочин:
АН зөв маш их ажил хийсэн цаашдаа бүүр их зүйл хийж бүтээгээрэй
2016-04-29
эрхэм:
Нэг хүндээ чухал биш хамгийн гол нь тэр намын бодлого нь чухал байгаа юмаа
2016-04-29
Зочин:
АН-н бодлого ер нь дажгүй шүүү
2016-04-29
зочин:
ингэж зөв талаасан чиглүүлж л байх хэрэгтэй
2016-04-29
зочин:
бас зөв л талаас нь ярьсан байна
2016-04-29
zaluu uy:
MAN namiin gishuud basl zodoldood boon yuml bolood bsan negniigee barag alhaa shahsan bzde. Tged ter humuusdee hariutslaga huleelgesen yumu yasiin buu med. Ene bol tuhain namiig ymar bdol curtahuuntai humuus udirdag ni mdegdej bga bzde. MAN MAHN erni butehgu ee
2016-04-29
Эрка:
Ажилд хүн орж л байдаг гарж л байдаг тэгэлээ гээд ямарваа нэг ажил зогосдоггүй. Намд хүн ороол биз гараал биз тэгэлээ гээд намын үйл ажилгаа явдагаараа явна,хийхийгээ хийнэ шүү дээ
2016-04-29
Зочин:
иймэрхүү зүйлийг хүмүүс тоохоо больчих л хэрэгтэйшдэээ
2016-04-29
Болохгүй асуудал:
Нам гэдэг томоохон асуудлыг ганц хүний харектраар дүгнэж болохгүй. Хувь хүн түүнчлэн Нам олон нийт гэдэг асуудал өөрөө 2 өөр ойлголт юм.
2016-04-29
Hun chanar:
eooo yg unen hiisen buteesen zuiliin yrihgui dandaal muu muuhai zuiliin humuus yrih yum. AN nam ih l zuil hij bga jishee ni hotiin zamiig haraldaa ymar bolson bna. Amni bilgees ashdiin bileg ggedegtee haaya ch gesen hiisen buteesen zuiliin yrij bh heregtei shde
2016-04-29
Ану:
МАН намтай тохиролцоо хийнэ гэж бхгүйээ АН шударга нам
2016-04-29
naagii:
zuw tailbarlajee AN huchirheg nam gj bodj ywdin hiisn buteesn zuiltei unenii tuluu ywdag
2016-04-29
mongol hun:
Nam zorilgo uil ajilgaa ganhan gj yu bhawde. Ugaasaa uls ornoo hogjuulen gj bugd husel zorig dor negdsen humuus tsaash ywjl taaraashde. Ard talaa haraad uhraad bwal yu boloh bilee. AN nariin bichigiin darga unheer zow yrij bnsas
2016-04-29
зочин:
манайхан одоо жаахан зүйлийг лдэвэргэдэгээ болимоор байгаа юм
2016-04-29
Зочин:
zow yum yarijee te songuulid ner dewshix yumuu amjilt xvsey
2016-04-29
Итгэл:
Нэг хүн намаас гарлаа гээд нам тарж бутрах нь утгагүй зүйл
2016-04-29
Отгоо:
Хольж хутгаагүй өөрсдийн байр суурь нь ганхаагүйн жишээ нь 21 аймгийн бүтээн байгуулалт, зам засварын ажил, гэр хорооллын гудамж төсөл гээд л олон асуудал хийсэн зүйл байна. Хийсэн бүтээсэн зүйлтэй хүмүүсийн үйл хэрэг үг үйлдэл бүр зөв байдаг юм. Ард иргэдийн нүдэнд тод томруун зүйлс олон харагдаж байна. Цаашид ч энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна.
2016-04-29
зочин:
хийсэн зүйл нь ард түмнийхээ төлөө байдаг АН МАН-тай тохиролцоо хийхгүй
2016-04-29
Зочин:
tiim shvv xaa ch iimerxvv asuudal bdag teriig neg ix dewergej ireed l xawi oiriin xamg yumruu vscheed l bdiin zvgeer l oilgotsgooldoo zow yum yarij vzel bodol chni taalagdlaa
2016-04-29
Зочин:
зөв тайлбарласан байна ш дээ ийм л байх хэрэгтэй
2016-04-29
Эрдэнэ:
Ипотекийн 8 хувийн зээлийг 5 хувь болгосон энэ бол залуу гэр бүл залуучуудын хувьд нүдээ олсон шийдвэр болсон АН -н та бүгдэд баярлалаа
2016-04-29
зочин:
угаасаа л нам гэдэг чинь олон хүмүүсийн нэгдэл болхоос биш ганц хүний эрх ашигийн байгууллага биш шүү дээ
2016-04-29
Зочин:
АН-д ч гэлтгүй өөр намуудад ч ийм асуудал байгаа энэ бол байдаг л асуудалшдэээ
2016-04-29
Зочин:
jijig yumiig tom yumtai xolij yarixiin iimxen yum medexgvi sonin xvmvvs shvv kk
2016-04-29
eegii:
mundag hun shuu AN ih zuil hiij buteedg shuu demjij bna
2016-04-29
Зочин:
АН нэг иймхэн зүйлээс болж байр суурь ярихгүй ээ. Угаасаа маш хүчирхэг шүүдээ
2016-04-29
иргэн:
er ni bol hen negnees bolood buhel buten nam tarj butrana gj yu bxwdee
2016-04-29
Заяа:
Хүн хоорондын маргааныг намын байр суурьтай хольж хутгах хэрэггүй гэж сайхан хэлсэн байна. Зүгээр нэг энгийн байгууллага дампуурах тухай асуудал яригдаагүй байна. Улс орон, бүхэл бүтэн 3 сая ард иргэдийн асуудал энэ бүхний цаана явж байгаа. Хүмүүс бодолтой байх хэрэгтэй.
2016-04-29
Зочин:
Ямарч үед далийхгүй тэгш замаар л явдаг нам шдээ Бусад намуудтай харьцуулахад хийж бүтээж хэрэгжүүлж яваа нам Тийм болохоор АН энэ мөрийн хөтөлбөрөө ч сайн хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байнаа Шударга удирдагчтай шударга нам даа
2016-04-29
зочин:
байр суурин дээрээ бат л зогсох хэрэгтэй
2016-04-29
Зочин:
олны дунд нэг ийм хүн байжил байдий тэхдээ зүгээршдэээ
2016-04-29
Зочин:
xvnd yer ni alban baiguullaga xamt olon gdg zvil ix chuxal bdag gants mod gal boloxgvi gants xvn ail boloxgvi gj sxn vg xvrtel bna xamt olon gdg bol ng ni buruu yum xiisen ch yawsan ch vrgeljlvvlen xiix yumaa xiideg txeer ix zow yarij bna
2016-04-29
irgen:
tiim shu yumiig ylgaj salgaj zowoor olj dugneh hergeti ene hun mash zow yrij bna. Buh zuil ow tegsh gj yu bhawde ereentei baraantai bdaqg hoino hamgiin golni cuuld ni cn ur dun garch bwal bolloo shuudee. Unheer mundag zow yriatai hun yuma. Huwi hunii hoorondiin asuudald nam ogt hamaagui shuddee
2016-04-29
иргэн:
Байгаа бодит байдалыг товч тодорхой шулуухан ярилцаж ээ сайн байна амжилт. Энэ эрч хүчээрээ улс эх ороноо авж яваарай
2016-04-29
зочин:
ард түмнийхээ төлөө хийсэн юмтай шударга л байхад нэг хүнээс болж асуудал үүсэхгүй эээ
2016-04-29
Зочин:
1 хүнээс болоод бүхэл бүтэн намын байр суурь ганхана гэж байхгүй ээ
2016-04-29
иргэн:
Хамт олон нэг хүнээр бус нэг хүн хамт олоноор дутдаг байхгүй юу. Эрхэмбаяр гэгч энэ хүн их зөв л юм ярьж байна шдэээ
2016-04-29
Зочин:
tiim shvv ene tom namiin asuudliig xdn gishvvdiin vl oilgoltsol margaanaas bolj xvndrvvlj yarij boloxgv ng ni boloxgvi bailaa gd xiisen bvteesen yumtai nam bdgaaraa l bna
2016-04-29
хувь хүн:
ардчилал ганц хүнээс болж нурахгүй ээ
2016-04-29
зочин:
өчнөөн олон жил оршин тогтоносон буйр суурьтай нам ганцхан гишүүнээс болж ганхана гэж байхгүй байлгүй дээ
2016-04-29
иргэн:
нэг хүнээс болж Нам ганхана гэж юу байхав дэ. Ядваг замаараа цааш л явна шүү дэ
2016-04-29
зимбаааааб:
шударга хүн гэж яаг тань шиг хүнийг л хэлдэг байх амжилт
2016-04-29
чалчаа билгүүн:
энэ улс төрд тань шиг шударга хүн байхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй байх ажлаа улам сайн хийгээрэй амжилт
2016-04-29
Зочин:
Нэг хүнээс болж ганхах ажил гэж байхгүй. Амжилтанд хүрэхийн тулд сайныг авч саарыг хаях л хэрэгтэй. Үнэхээр АН-с гарсан гишүүд анх намд орж ирэхдээ байдаг шигээ бол гарсан хойноо ч тийм л байх хэрэгтэй. Арчаагүй олны нэрийг гутаасан хүмүүс байх юм аа.
2016-04-29
Заяа:
Нэг хүнээс болоод нийтийн эрх ашиг хөндөгдөнө гэж юу гэсэн ч үг юм бэ? Төрийн төлөө, улс орны төлөө явж байгаа хүмүүс нэгнээсээ болж хагарвал ажил хэрэг явцгүй олон саад учирна. Тэгээд ч ер нь зөв хэлсэн байна. Нам гэдэг ганхашгүй бат бөх байж гэмээн үйл хэрэг амжилттай бүтнэ.
2016-04-29
#tuul:
hun hunee demjij ajilah heregtee uls tur geheer bie bienee muulj dormjlohoo bolimoor yum!!
2016-04-29
Чука:
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр нь үүргээ маш сайн гүйцэтгэж байгаа энэ бол үнэн шүү
2016-04-29
zochin:
шударгаар ажиллаж байгаа хүн шдээ
2016-04-29
Зочин:
АН үүрд мандан бадраг.
2016-04-29
Чука:
АН “Чингис” бондыг босгож, аж үйлдвэлэл бүтээн байгуулалтыг хийгээгүй бол Өнөөдрийн монголын эдийн засаг үнхээр хэцүү байх байсан . АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр гэдэг хүн хувь болон улс төрчийнхөө хувьд шургуу хөдөлмөрч шударга хүн шүү
2016-04-29
Зочин:
Харин тийм. Нам бас хутгалдахгүй байгаа гэдгээ баталж харуулах ёстой юм шүү дээ.
2016-04-29
хххх:
Монгол улсын хөгжлийн төлөө жанжин шугам аа бариад зөвхөн урагшаа АНыхан
2016-04-29
Зочин:
Хийнэ гэсэн юмаа хийдэг л хүндээ
2016-04-29
nnn:
Мундаг хүн шүү. Өөрийн үзэл бодолдоо үнэнч.
2016-04-29
Tuul:
Ajlaa sain mddeg hun dee
2016-04-29
Зочин:
uvurlugch elbegdorjiin doodoh shuudee
2016-04-29
000:
yyreg gyitsetgegch yyrgee l gyitsetgeed yabj bna daa
2016-04-29
Монгол хүн 2020:
Гадаадынхан төрийн ажил тэр болгон хутгалдаад байдаггүй өөр өөрийн ажлаа хийгээд явдаг юм байна лээ гэж хуцаж байна энэ эргүү.Манайд тэгвэл мөрөөрөө хийгээд явах АЖИЛ байхгүй банйа за юу малаа.Амьдрал дордоод байхаар төр лүү харааж эхлэхгүй яадаг юм.Би өнгөрсөн сонгуулиар АН-д өгсөн.Ерөнхийлөгчийн сонгуулиар Элбэгдоржид өгсөн.Одоо үнэндээ харамсаад харамсаад барахгүй ньээ.Ёстой амаа барина гэдэг нь л энэ байх
2016-04-29
Иргэн:
АН-ын алиа салавдай. Энэ нөхөр бол жинхэнэ худалч шүү.
2016-04-29
Чука:
Монгол улсын хөгжил дэвшилийн төлөө жанжин шугамаа бариад урагшаа амжилт манайхаан
2016-04-29
25:
тэнэг
2016-04-29