Сэтгүүлчдэд хорих ял оноожээ
2016-04-29

Иракийн Дээд шүүх АНУ-ын төлбөртэй мэдээ мэдээлэл болон төр засгийнхаа эсрэг нийтлэл бичсэн дөрвөн сэтгүүлчийг хорих ялаар шийтгэсэн талаар “www.clickittefaq.com” мэдээллээ. Сэтгүүлчдийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард баривчилсан бөгөөд өчигдрийн шүүх хурлаар 10-аас дээш жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Тэднийг Ерөнхийлөгч Хасан Роуханы нэр хүндэд халдсан хэмээн шүүхээс үзжээ.

 

Сэтгүүлчдийг хамгаалах төвөөс “Афарин Чистаз, Эшан Музандарани, Саман Сафарзай болон Дэвуд Сади гэсэн “Farhikhtegan” сонины сурвалжлагчдыг шүүхээс хорих ялаар шийтгэсэн. Шүүх хурал хаалттай болсон. Иран улс сэтгүүлчдийг дарамтлах боломжийг олгодог хуулиа өөрчлөх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

 

2010 оноос хойш 100 гаруй сэтгүүлч бичсэн нийтлэлийнхээ төлөө хорих ялаар шийтгүүлсэн байна. НҮБ, өнгөрөгч Ираныг сэтгүүлчдийн эрх хамгийн их зөрчигддөг улсаар нэрлэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hey:
iran yumuu iraq yumuu oilgosongui
2016-04-29