Үндэсний бичиг үсгийн баярын нээлт болно
2016-04-29

“Үндэсний бичиг үсгийн баяр-2016” -ын нээлт өнөөдөр 11.00 цагт төв номын санд болно. Энэ үеэр  Дэйзи болон Брайль номын нээлтийн өдөрлөг болох бөгөөд арга хэмжээнд БСШУ-ны сайд Л.Гантөмөр оролцоно. 

 

 

Үндэсний бичиг үсгийн баярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм. 

 

Монгол бичиг үсэг нь хүн төрөлхтний түүхийн урт замд улс үндэстнүүд, ястан угсаатнуудын удаа дараа зохион хэрэглэж, гээж, мартаж, сэргээн шинэчилж ирсэн олон олон бичиг үсгийн дотроос түүхэн нас, хэв хэлбэр, зурлага татлага, байрлалаараа ч давтагдашгүй өвөрмөц юм. Энэ эх хэл бичиг соёлоо үндэсний хэмжээнд сурталчлаад зогсохгүй дэлхийн түвшинд таниулах, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, соёлын баримтат өвийг судалгааны эргэлтэнд оруулах чухал ач холбогдол бүхий энэхүү арга хэмжээ тавдугаар сарын 3 хүртэл үргэлжилнэ. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин