Сирийн 10 мянган иргэнийг хүлээн авна
2016-04-29

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама энэ оны эцэс гэхэд Сирийн 10 мянга иргэнд орогнол олгож, ажлын байраар хангах боломжтой хэмээн мэдэгдлээ. Обама “Америкчууд дүрвэгсэд нэрээр алан хядагчдыг орж ирэх вий хэмээн сэрэмжилж байгаа. Энэ талаар Бүгд найрамдахчууд хүртэл мэдэгдсэн. Гэхдээ би сиричүүдийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу дээрх шийдвэрийг гаргасан. Энэ асуудал захиргааны шатан дээр явагдаж байгаа. Тун удахгүй бүх зүйл шийдэгдэх болно” гэж мэдэгджээ.

 

АНУ энэ онд Сирийн 1285 дүрвэгчийг хүлээн авч, 500-г нь ажлын байраар хангасан гэх мэдээллийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагаас дурьдсан байна. Парисын халдлагын дараа АНУ-ын 22 муж улсын захирагчид Цагаан ордноос гаргасан дүрвэгсдийг хүлээн авах шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manai uls gazar nutag tomtoi yum chin avbal yasan yum
2016-04-30