Жулия Робертс: Хараахан жирэмсэн болоогүй байна
2016-04-29

Холливуудын нэрт жүжигчин Жулия Робертс өчигдөр “ELLEN шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Сүүлийн үед интернэтээр хэний мэдээллийг хайв. Яагаад тэр хүнийг онцлох болов?

 

-Би өчигдөр хоёр цаг орчим интернэтээр аялсан. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн хэн нэр дэвшиж байна, тэдний талаар бага зэрэг судалсан. Урлагийн хүн улс төрийн мэдлэгтэй байх ёстой. Бид өдөр бүр өөр өөр хүмүүстэй уулздаг. Хааяа дэлхий ертөнц, соёл урлаг гээд бүхий л сэдвээр хуучилдаг. Тиймээс л би бэлтгэлтэй байхыг хүссэн. Би энэ яриагаарай хэн нэгнийг сурталчлахын хүсээгүй. Зүгээр л иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэсэн.

 

-Холливуудын одод тэргүүн хатагтай асан Хилари Клинтоныг дэмжиж байгаа. Оддын дуу хоолой сонгогчдод сайнаар нөлөөлдөг?

 

-Хэн нэгний үзэл бодлыг өмчлөхийг хүсэхгүй байна. Зүгээр л бод. Хэн нь төрийн тэргүүн болж чадах уу. Хэн сонгогдож чадсанаар бид сайхан амьдарч чадах эсэхээ эхлээд бодох хэрэгтэй. Америк шиг ардчилсан улс төрийн тэргүүнээ зөв сонгох хэрэгтэй. Тиймээс та өөрийнхөө сонголтод бат зогсч, бусдын үгэнд автахгүй байх хэрэгтэй.

 

-Чамайг харахыг, чиний яриаг сонсохыг их хүссэн. Өнөөдөр хүсэл минь биеллээ.

 

-Би ч гэсэн энэ шоунд оролцохыг хүссэн. Өнөөдөртөө нийлээд ийнхүү тав дахь удаагаа зочноор уригдаж байна.

 

-Чиний тоглосон “Ээжүүдийн өдөр” кино энэ сарын 30-нд нээлтээ хийнэ?

 

-Тиймээ. Надаас гадна жүжигчин Женнифер Анистон, Кейт Хадсон, Жэсон Судекис тоглосон. Гэр бүл, ээжийгээ хайрлах хайрын тухай өгүүлэх болно. Ээж хүний сэтгэлийг ээж хүн л ойлгодог. Ер нь энэ талаар өгүүлэх болно.

 

-Сайн ээж мөн үү?

 

-Би хүүхдүүддээ хайртай. Өдөр бүр хүүхдүүдээсээ “Хайртай шүү” гэх үгийг сонсдог. Миний ганцхан дутагдал бол сайн тогооч биш. Би бусад ээж шиг хичээдэг ч төрөлхийн хоол хийх авъяасгүй.

 

-Үнэхээр хичээсэн гэж үү?

 

-Мэдээж хичээсэн. Хичээж үзээгүй ээж байдаг гэж үү. Миний эргэн тойронд байгаа ээжүүд бүгд л хичээдэг.

 

-Жүжигчин Жорж Клунигийн хамтаар “Мөнгөний мангас” гэх кинонд тоглосон. Кино ирэх есдүгээр сард нээлтээ хийнэ. Та хоёр өмнө нь “Оушений 11 найз” кинонд хосын дүрд тоглосон. Хамтран ажиллах ямар байв?

 

-Клуни бол сайхан залуу. Хэдий намайг хуримандаа уриагүй ч бид сайн найзууд. /инээв/ Бид нэгнээ мэддэг болоод 20 жил өнгөрч байна. Цаг хугацаа ямар хурдан өнгөрдөг гэдгийг энэ бүхэн гэрчлэх байх. Дахин кинонд хамтран ажиллахад таатай байсан. Түүний ур чадварын ачаар энэ кино амжилттай бүтээгдэж байгаа. 

 

-Клунитэй болзож байсан уу?

 

-Зөвхөн найзуудын хувиар бид оройн хоолонд хэд хэдэн удаа орж байсан. Клуни жинхэнэ эр хүн учир эмэгтэй хүнийг хэрхэн баярлуулахаа мэддэг. Олны танил эрхмүүдийг байнга л холбож бичдэг. Энэ бүхэн заримдаа дарамт болдог. Энгийн хүмүүс нөхөрлөж болдог атал яагаад биднийг амрагийн холбоотой мэтээр бичээд байдгийг ойлгодоггүй юм.

 

-Үнэн. Гэхдээ хэвлэлийнхэн чамайг сайнаар ч гэсэн дурсахад дургүй гэж үү?

 

-Дургүй. Энэ бүх утгагүй зүйл надад нөлөөлөхгүй байлаа гэхэд хүүхдүүдэд минь шууд нөлөөлдөг. Тэд надаас ичээсэй хэмээн хүсэхгүй байна.

 

-Сэтгэлээ тайвшруулахад хэний дуу тус болж байна?

 

-Би Тэйлор Свифтийн шүтэн бишрэгч. Сарын өмнө энэ охины гаргасан “1989” цомгийн худалдан авсан. Дууны үгээ өөрөө бичдэг болоод тэр үү их сайхан санагддаг. Би чадварлаг, эрчүүдээс дутахааргүй хүчирхэг эмэгтэйчүүдэд дуртай.

 

 

-Сүүлийн үед таны хувийн амьдралтай холбоотой мэдээллүүд их цацагдах болж. Надаар хэлүүлэхгүйгээр мэдэж буй байх. Үнэхээр Даниель Модерсээс сална гэж үү. Та хоёрын харилцаа ямар шатандаа явж байна?

 

-Хувийн амьдрал минь ээдрээтэй бас тааварлашгүй байна. Хэн нэгнээс туслалцаа авах эсвэл гэр бүлийнхээ талаар сэтгэл зүйчтэй уулзах шаардлага байхгүй. Бид муудалцсан. Энэ бол үнэн. Гэр бүл болгон сайхан харилцаатай байна гэж байхгүй. Зүгээр л нэг өдрийн маргааныг минь дэвэргэж салалт мэтээр бичсэн явдал бол гутамшиг.

 

-Жирэмсэн болсон гэх юм?

 

-Хараахан жирэмсэн болоогүй байна. Гэхдээ хүүхдээс хэзээ ч татгалзахгүй. Миний бага хүү “Ээжээ би дүүтэй болмоор байна” гэж хэлсэн. /инээв/

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
дэлгэрцэцэг ээ:
ер нь тун удахгүй өнөө маргаашгүй жирэмслэх гээд л байгаа юмуу, айн. чи бас жоохон жирэмсэлсэн байгаа юу. дараа нь гүйцээгээд жирэмслэх үү, хи хи хи. гэхдээ чи монгол биш, манай хэл сурч байгаа луухаан хүүхэд бол уучлаарай. иймэрхүү алдаа гаргаж болно.
2016-04-29