Ашер нүцгэн бичлэгээ цацжээ
2016-04-29

Дуучин Ашер өчигдөр инстаграм хуудсаараа дамжуулан өөрийнхөө нүцгэн бичлэгийг цацсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ашер шүршүүрт орж байхдаа утсаараа бичлэг хийсэн бөгөөд дуучин Жастин Биберийн “Baby” дууг дуулсан байна. Мөн тэрбумтан Дональд Трампийн талаар өөрийн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Дуучин эр “Трамп Ерөнхийлөгч болох ёстой. Энэ залуу шударга” гэж ярьсан байна. Уг бичлэгийн дор Бибер “Бурхан минь та согтуу байгаа юм уу. Ямар сонин юм бэ” гэж бичжээ. 1.15 минут уг бичлэгийг ганцхан цагийн дотор 250 мянган хүн үзсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин